ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#13/2022

БүртгүүлэхДанс нээхАрилжаа
Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

 

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

The greatest glory in living lies not in never falling, but in rising every time we fall.

-Nelson Mandela

 

Дотоод зах зээлийн тойм

 

TOP 20

 

38,527.64

 
-0.66%
 

MSE A

 

13,936.14

 
-0.59%
 

MSE B

 

12,270.24

 
+2.44%

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 5.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. 

 

Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD) ХК тэргүүллээ. "БӨӨНИЙ ХУДАЛДАА" (BHL +15.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "ОЛЛОО" (OLL -20.00%) ХК хамгийн их бууралттай байв.

Дэлгэрэнгүй →
 

Гадаад зах зээлийн тойм

 

S&P 500

 

4,545.86

+0.06%
 

Nasdaq

 

14,261.50

+0.65%
 

STOXX 600

 

458.34

+1.06%
 

FTSE 100

 

7,537.90

+0.73%
 

Nikkei 225

 

27,665.98

-1.72%
 

Shanghai Composite

 

3,252.20

+1.24%

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Энэ долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүдийн холимог байдалтай хаагдлаа. S&P 500 индексийн хувьд 3-р сар нь 12-р сараас хойших хамгийн сайн өсөлттэй сар байсан ч 2020 оны эхэн үеэс хойших хамгийн их бууралттай улирал боллоо. Хүүгийн түвшний өсөлттэй холбоотойгоор мэдээллийн технологийн салбарын хувьцаанууд бууралттай хаагдсан бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа өсөлттэй байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Өндөр инфляцын түвшин, ОХУ болон Украины зөрчилдөөнтэй холбоотойгоор үүсэх макро эдийн засгийн төлөв байдал нь Европ дахь хувьцааны арилжаанд нөлөөлж, зах зээл савлагаатай байсан хэдий ч долоо хоногийн эцсээр индексүүд өсөлттэй хаагдлаа. STOXX Europe 600 индекс 1.06 хувь, Италийн FTSE MIB индекс 2.46 хувь, ХБНГУ-ын Xetra DAX индекс 0.98 хувь, Францын CAC 40 индекс 1.99 хувь, ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.73 хувиар тус тус өссөн байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээл энэ долоо хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 1.72 хувь, TOPIX индекс 1.88 хувиар тус тус бууралттай байв. ОХУ болон Украин хоорондын энхийн хэлэлцээрийн талаарх гутранги үзэл нэмэгдэж, дэлхийн инфляц, зээлийн хүү өсөх магадлал зэргээс хамаарч хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршил буурсан нь хөрөнгийн зах зээл уналттай байхад нөлөөлжээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын бодлого боловсруулагчид эдийн засаг, зах зээлийг дэмжинэ хэмээн таамаглаж байсан тул БНХАУ-ын зах зээл долоо хоногт өссөн байна. Тодруулбал Shanghai Composite индекс 1.2 хувь, CSI 300 индекс 2.4 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй →
 

Онцлох график

ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 2022.I
Дэлгэрэнгүй →
 

Эдийн засгийн мэдээ

Mongolbank

МОНГОЛБАНК: ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ II САРД $230.5 САЯЫН АЛДАГДАЛТАЙ ГАРСАН

 2022.04.01 

Хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 230.5 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Алдагдал өмнөх сараас 32.9 хувиар буурсныг Монголбанк мэдээллээ.

Дэлгэрэнгүй

НҮБ: МОНГОЛ УЛС ГОЛ ТӨЛӨВ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ОРЛОГОО БАРЬЦААЛАН $8.7 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВЧЭЭ

 2022.04.01 

Уул уурхайгаас тогтвортойгоор орлого олж эхэлсэн 2004 оноос хойш Монгол Улс 28 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэснийг НҮБ-аас гаргасан тайланд дурдсан байна.

Дэлгэрэнгүй

 

Хувьцаат компанийн мэдээ

“УЛААНБААТАР ХИВС” /MSE: UBH/ ХК-ИЙН 2021 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА.

 2022.03.29 

“Улаанбаатар хивс” ХК-ийн 2021 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 1,140 төгрөг /татвар суутгасан дүнгээр/ тараасныг 2022 оны 3-р сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.

Дэлгэрэнгүй

Бидний тухай.

Та бидний тухай доорх сувгуудаар мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих.

Та бидэнтэй доорх мэдээллийн дагуу холбогдох боломжтой.

FbTwTelegramWebsite

Утас:      +976 7010 0261, 70100263

Имэйл: info@tdbsecurities.mn

Товхимлыг бэлтгэсэн:

Б.Бумбаяр | Хөрөнгө оруулалтын зөвлөх

С.Зоригт    | Зах зээлийн шинжээч

 

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

 

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19