ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#21/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Success is not final; failure is not fatal: it is the courage to continue that counts."
-Winston Churchill

Дотоод зах зээлийн тойм

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.23 - 2022.05.27 | TDB Securities

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 0.93 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "ХОРИН ХОЁРДУГААР БААЗ" (AHH +15.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол " УВС ЧАЦАРГАНА" (CHR -15.00%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,185 ширхэг бондыг нийт 132.81 сая төгрөгөөр арилжаалсан байна.

НЭГЖ ЭРХ: "МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХОС-ийн 104,303 ширхэг нэгж эрхийг 94.33 сая төгрөгөөр, "ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХОС-ийн 46,743 ширхэг нэгж эрхийг 5.94 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй →

Гадаад зах зээлийн тойм

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: “S&P 500 index” болон технологийн “Nasdaq Composite index”-үүд нь 7-н удаагийн дараалсан 7 хоногийн уналтаа зогсоож энэ Баасан гарагт өсөлттэй хаагдлаа. “S&P 500 index” нь 4,158.24 нэгж дээр хаагдаж, 6.58%-аар өссөн бол “Nasdaq Composite index” нь “12,131.13” нэгж дээр хаагдаж, 6.84%-аар тус тус өслөө. Ерөнхийдөө энэ 7 хоногт эрүүл мэндийн салбараас (өөрчлөлт багатай) бусад салбар өсөлттэй байсан ба энергийн салбарын хувьцаанууд дунджаас дээгүүр өсөлттэй байсан.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банк хүүгийн түвшнийг огцом нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор Европын хувьцаанууд өсөлттэй байлаа. “STOXX Europe 600 Index” 2.98%, “France’s CAC 40 Index” 3.67%, “Germany’s DAX Index” 3.44%, “Italy’s FTSE MIB Index” 2.25%, “UK’s FTSE 100 Index” 2.65%-ийн тус тус энэ 7 хоногт өслөө. Евро бүсийн бондын өгөөж энэ 7 хоногт хэлбэлзэлтэй байсан хэдий ч 7 хоногийн хаалтаар бага хэмжээнд өсөж хаагдсан.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. "Nikkei 225 index" 0.16%-ийн өсөлттэй байсан бол "TOPIX index" 0.53%-ийн өсөлттэй байлаа. Японы 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж энэ 7 хоногт бууралттай байсан бол иен нь ам.долларын эсрэг чангарлаа.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-д цар тахал ихсэж байгаатай холбоотойгоор тус улс нь зах зээлдээ хязгаарлалт тавьж байгаа билээ. Уг хязгаарлалт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх (4-р сард БНХАУ-ын аж үйлдвэрийн фирмүүдийн ашиг сүүлийн 2 жилд байгаагүй хурдацтай буурсан тухай мэдээлэл нийтэд ил болсон.) хүлээлттэй байсантай холбоотойгоор энэ 7 хоногт тус улсын хувьцааны зах зээл уналттай байлаа. "Shanghai Composite Index" 0.5%-ын бууралттай байсан бол "CSI 300 Index" 1.9%-ийн бууралттай байлаа.

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн үзүүлэлтүүд

Зах зээлийн үзүүлэлтүүд
Татах →

Онцлох график

Онцлох график

ОХУ болон Украин хоорондын дайнтай холбоотойгоор ОХУ-д олон улсууд хориг арга хэмжээ тавьж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөөд байгаа боловч рублийн худалдан авах чадвар сайжирсаар байна.

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

МОНГОЛБАНК: 2022 ОНД IPO-ИЙН ТОО ЭРС ЦӨӨРЧ, КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ҮНЭЛГЭЭ УНАЖ БАЙНА

 2022.05.26 

Эдийн засгийн орчинд тодорхойгүй байдал үргэлжилсэн, “шок” ихтэй үед ирээдүйн прогноз төсөөллүүд алдаа өндөртэй гарах магадлалтайг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн анхаарууллаа. Мөн Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөс ухрахгүй гэж онцолж байна.

Дэлгэрэнгүй

ОХУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛЖ, 11 ХУВЬ БОЛГОВ

 2022.05.26 

ОХУ-ын Төв банк сар гаруйн хугацаанд гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулж, 14 хувиас 11 хувь болголоо.

Дэлгэрэнгүй

ШИНЭ ЗЕЛАНДЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.5 НЭГЖ ХУВИАР ӨСГӨХӨӨР ШИЙДВЭРЛЭВ

 2022.05.25 

Шинэ Зеландын Төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр хоёр уулзалт дараалан бодлогын хүүгээ өсгөж байна.

Дэлгэрэнгүй

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

“МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК, САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

 2022.05.25 

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Дэлгэрэнгүй

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

 2022.05.24 

"Инвескор ББСБ" ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.00 төгрөг буюу нийт 1,793,197,950.00 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй