Данс нээхэд бүрдүүлэх материал
Монгол улсын иргэн
- Данс нээлгэх хүсэлт /Компаниас батлагдсан маягтын дагуу/
- Иргэний үнэмлэх
Насанд хүрээгүй хүүхэд
- Данс нээлгэх хүсэлт /Компаниас батлагдсан маягтын дагуу/
- Төрсний гэрчилгээ
- Төлөөлсөн этгээдийн иргэний үнэмлэх
- 16 нас хүрсэн бол хүүхдийн иргэний үнэмлэх
Гадаадын иргэн
- Данс нээлгэх хүсэлт /Компаниас батлагдсан маягтын дагуу/
- Гадаад паспорт
- Монгол улсад оршин суух үнэмлэх
Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд
- Данс нээлгэх хүсэлт - 1 хувь
- Эцсийн өмчлөгч тодорхойлох маягт - 1 хувь
- Үйлчилгээ үзүүлэх гэрээ - 2 хувь
- Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтны баталгаат гарын үсгийн маягт - 2 хувь
- ҮЦТХТ-ийн данс нээх маягт - 2 хувь
- ҮЦТХТ-ийн гэрээ - 3 хувь
- Үнэт цаасны данс нээлгэх тухай албан бичиг /Ти Ди Би Капитал ҮЦК-д болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хаягласан/ - Тус бүр 1 хувь
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар - 2 хувь
- Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдэж нотариатаар баталгаажсан дүрмийн хуулбар - 2 хувь
- Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон тухай ТУЗ эсхүл ХНХ-ийн шийдвэр - 2 хувь
- Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулагчийн иргэний үнэмлэх, паспорт, бичиг баримтын хуулбар - 2 хувь
Монгол улсад бүртгэгдээгүй гадаадын хуулийн этгээд
- Данс нээлгэх хүсэлт /Албан тоотоор/ - 4 хувь
- Байгууллагын данс нээлгэх хүсэлт /Компаниас батлагдсан маягтын дагуу/ - 2 хувь
- Компанийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон англи, монгол хэл дээр нотариатаар гэрчлүүлсэн хөрвүүлгийн хамт / - 2 хувь
- Компанийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Монгол хэл дээрхи баталгаат орчуулгын хамт/ - 2 хувь
- Дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах,гарын үсэг зурах эрх бүхий этгээдийг томилсон тухай ТУЗ, эсхүл ХНХ-ын шийдвэрийн эх хувь /Англиас өөр хэл дээр бол англи, монгол хэл дээр - 4 хувь
- Дансан дах хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтны баталгаат гарын үсгийн маяг, тамга тэмдгийн дардас /Нотариатаар гэрчлүүлсэн/ - 4 хувь
- Дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн бичиг баримт
- Хуулийн этгээдийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон дэлгэрэнгүй лавлагаа - 2 хувь
- Тухайн хуулийн этгээдийн талаарх мэдээллийг Монгол улсын татварын байгууллагад мэдээлэх эрхийг Kомпанид олгосон дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээдийн гарын үсэг зурсан албан бичиг эсхүл шийдвэр - 2 хувь
- Хэрэв тухайн хуулийн этгээдийн 10 буюу түүнээс дээш хувийг АНУ-ын иргэн эсхүл хуулийн этгээд эзэмшиж байгаа бол тухайн АНУ-ын иргэн, хуулийн этгээд бүрээр бөглүүлсэн маягт, тухайн иргэн, хуулийн этгээдийн эрх барих албан тушаалтны иргэний үнэмлэхийг апостил гэрчилгээ эсхүл Монгол улсын тухайн улс дахь дипломат төлөөлөгчийн газрын нотариатын үүрэг гүйцэтгэх эрх бүхий этгээдээр гэрчлүүлсэн хувь - 2 хувь