Онцлох ишлэл |
|
"No one can forecast the economy with certainty." -Jamie Dimon |
|
|
|
Дотоод зах зээлийн тойм |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 0.60 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD) ХК тэргүүллээ. "МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" (MCH +16.64%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "ЖУУЛЧИН ГОВЬ" (JGV -14.00%) ХК хамгийн их бууралттай байв.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 64 ширхэг бондыг 10.56 сая төгрөгөөр арилжаалсан байна.
НЭГЖ ЭРХ: "МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХОС-ийн 55,204 ширхэг нэгж эрхийг 48.75 сая төгрөгөөр, "ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХОС-ийн 76,173 ширхэг нэгж эрхийг 9.10 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Гадаад зах зээлийн тойм |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчид Холбооны Нөөцийн Санг (ХНС) эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүйгээр өндөр инфляцыг хязгаарлаж чадах эсэхэд эргэлзэж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн хувьцааны зах зээлийн уналтад нөлөөллөө. “S&P 500 index” 1.2%, “Dow Jones index“ 0.94% тус тус буурсан. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад инфляцын өсөлт, эдийн засгийн өсөлтийн удаашрал, төв банкны бодлогын хүүгийн өсөлтийн хүлээлт зэрэг нь сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Европын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө бууралттай байсан. “STOXX Europe 600 Index” 0.87%-аар буурсан бол “Germany’s Xetra DAX Index” бага хэмжээнд өөрчлөгдсөн. “France’s CAC 40 index” 0.47%, “Italy’s FTSE MIB index” 1.91%, “The UK’s FTSE 100 Index” 0.88%-аар тус тус бууралттай байсан.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрсөн 7 хоногт эерэг өгөөжтэй байлаа. “Nikkei 225 Index” 3.66%, “TOPIX Index” 2.43%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн. Тус улс хилийн хатуу хяналтаа сулруулж байгаа болон БНХАУ-ын эрх баригчид эдийн засгаа дэмжих зорилгоор зарим сегментүүддээ хориг тавихаа больж байгаа нь хувьцааны зах зээлийг дэмжсэн.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын эдийн засаг тус улсын тэг ковид бодлоготой холбоотойгоор удаашралтай байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Бээжин хотоос эдийн засгийг дэмжих арга хэмжээг танилцуулсан нь хувьцааны зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн. (БНХАУ-ын хувьцааны зах зээл “Dragon Boat Festival”-тай холбоотойгоор Пүрэв гарагт хаагдсан.) “Shanghai Composite Index” 2.1%, “CSI 300 Index” 2.2% тус тус өсөлттэй байсан.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Онцлох график |
|
2022 оны 2-р сард ОХУ болон Украин хоорондын дайн эхэлсэн нь дэлхийн түүхий эдийн үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн билээ. Учир нь ОХУ нь дэлхийн томоохон энергийн экспортлогч улс ба дайнтай холбоотойгоор ОХУ-д улс орнууд хориг тавьж, улмаар газрын тосоо тус улс нь хангалттай хэмжээнд нийлүүлэх боломжгүй болсон юм. Энэ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг багасгаж улмаар, энергийн үнэ дэлхий дахинд өсөлттэй байгаа билээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ IV САРД $10.78 САЯЫН АШИГТАЙ ГАРЛАА |
2022.06.02 |
Төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сард урьдчилсан гүйцэтгэлээр 10.78 сая ам.долларын ашигтай гарсан байна. 2022 он гарсаар анх удаа сарын дүнгээр ашигтай гарлаа. |
Дэлгэрэнгүй |
ЖДҮГ: ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ДНБ-ИЙ 18 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА |
2022.05.31 |
Улаанбаатар хотод нэг сая орчим хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 70 хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгч байна. |
Дэлгэрэнгүй |
I УЛИРАЛД ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 7.6 ХУВИАР ӨСЖЭЭ |
2022.05.31 |
Оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж орлого 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ |
|
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНД НОГДУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ 50-75 ХУВИАР БУУРУУЛЛАА |
2022.06.03 |
Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байгууллагын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж, зах зээлийн хөгжлийг дэмжих үүднээс Монголын хөрөнгийн бирж хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл хураамжийн хэмжээнд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, хөрөнгө оруулалтын сангууд МХБ-д нэгж эрхээ бүртгүүлж, олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэхдээ төлдөг байсан үйлчилгээний хөлс нэг хувь байсныг 0.25-0.5 хувь (25-150 сая төгрөг) болгон 50-75 хувиар, хөрөнгө оруулалтын сангийн жилийн үйлчилгээний хөлс 0.1 хувь байсныг 0.05 хувь (<50 сая төгрөг) болгож, 50 хувиар тус тус бууруулаад байна. |
Дэлгэрэнгүй
|
"ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" ХК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХААР БОЛЛОО |
2022.06.01 |
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны 274 тоот тогтоолын дагуу "Эрдэнэс Сольюшинс" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 18,521,598 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 176,396,168 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид бүртгэхээр боллоо."Инвескор ББСБ" ХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.00 төгрөг буюу нийт 1,793,197,950.00 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|
|