ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#24/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Dedication makes dreams come true."

-Kobe Bryant

Дотоод зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 1.79 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ " (AARD) ХК болон "АПУ " (APU) ХК тэргүүллээ. "МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" (MCH +15.00%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD -17.44%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 340 ширхэг бондыг 0.54 сая төгрөгөөр арилжаалав.

НЭГЖ ЭРХ: "МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХОС-ийн 74,055 ширхэг нэгж эрхийг 60.56 сая төгрөгөөр, "ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХОС-ийн 116,556 ширхэг нэгж эрхийг 14.14 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй →

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) өндөр инфляцын эсрэг бодлогын хүүг 1994 оноос хойших хамгийн өндөр түвшинд буюу 0.75 нэгжээр өсгөж, 1.75 хувьд хүргэсэн нь зах зээлд эдийн засгийн хямрал үүсэх хүлээлтийг үүсгэж үүний үр дүнд АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "S&P 500 index" нь 3,674.84 нэгжид хүрсэн нь 2022 оны 1-р сарын дээд цэгээсээ 24%-аар буурсан үзүүлэлт болоод байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөгжингүй улс орнуудын төв банкнууд бодлогын хүүгээ өнгөрөгч 7 хоногт өсгөсөн нь Европын зах зээлд эдийн засгийн удаашралын хүлээлтийг үүсгэж улмаар Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600 Index" 4.60%, "Germany’s DAX Index" 4.62%, "France’s CAC 40 Index" 4.92%, "Italy’s FTSE MIB Index" 3.36% болон "UK’s FTSE 100 Index" 4.12%-ийн тус тус бууралттай байсан.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "Nikkei 225 Index" 6.69%, "TOPIX Index" 5.52%-аар буурсан. ХНС-аас 1994 оноос хойших хамгийн их түвшинд бодлогын хүүгээ өсгөсөн нь эдийн засгийн хямралын айдсыг хөрөнгө оруулагчдад төрүүлж улмаар зах зээл бууралттай байсан. Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 0.24%-д (0.25% байсан) хүрч бага хэмжээнд буурав. Ам.доллар иений харьцах ханш 134.3-д хүрч бага хэмжээнд чангарсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт ихээр хийгдэх төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд эдийн засаг эргэн хэвийн байдалдаа орох хүлээлтийг үүсгэж улмаар тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite Index" 1.0%, "CSI 300 Index" 1.4%-аар тус тус өссөн. "CSI 300 Index" өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсан нь сүүлийн 3 сарын хугацааныхаа дээд түвшинд очсон үзүүлэлт болсон.

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн үзүүлэлтүүд

Зах зээлийн тоон үзүүлэлтүүд
Татах →

Онцлох график

Онцлох график

АНУ-ын 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн дундаж хүү 5.78% болж өсөөд байгаа нь тус улсын орон сууцны борлуулалтыг бууруулж, ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдэд дарамт учруулж байна

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Mongolbank

ҮСХ: I УЛИРАЛД АЖИЛЛАГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН ₮1.45 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 10.3 ХУВИАР ӨССӨН

 2022.06.17 

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 717 мянга 700 ажиллагчийн цалинд үндэслэн хийсэн статистик дүгнэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин нэг сая 450 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй

АНГЛИЙН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 25 СУУРЬ НЭГЖЭЭР ӨСГӨХӨӨР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

 2022.06.17 

Английн Төв банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөж, 1.25 хувьд хүргэсэн нь 2009 оноос хойших хамгийн дээд түвшин болж байна. Тус банк сүүлийн таван хуралдаанаар бүгдэд нь бодлогын хүүгээ өсгөх шийдвэрийг танилцуулсан юм.

Дэлгэрэнгүй

ЯПОН УЛСЫН ИМПОРТ V САРД ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 48.9 ХУВИАР ӨСӨВ

 2022.06.16 

Тавдугаар сард Япон улсын импорт өнгөрсөн оны мөн үеэс 48.9 хувиар өссөн нь сүүлийн 40 орчим жилийн хугацааны хамгийн дээд дүнгээр өссөн үзүүлэлт болж байна.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Company news

"ГАН ХЭРЛЭН" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ТӨХК-ИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

 2022.06.17 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн III ангилалд бүртгэлтэй "Ган хэрлэн" ХК-ийн хувьцааг бүртгэлээс хаслаа.

Дэлгэрэнгүй

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЖ ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ НИЙТЭД САНАЛ БОЛГОХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

 2022.06.13 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 310 тоот тогтоолын дагуу "Инвескор ББСБ" ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж буй нэг бүр нь 227 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4,600,000 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 76,327,918 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Дэлгэрэнгүй