ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#25/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Time in the market beats timing the market."
-Kenneth Fisher, founder of fisher investments

Онцлох шинжилгээ

Онцлох график

ОХУ-Украин улс хоорондын дайн болон БНХАУ дахь цар тахлын эсрэг хөл хорионы дүрэм зэргээс үүсээд буй нийлүүлэлтийн сүлжээний саатал болон газрын тосны үнийн өсөлт нь инфляцын түвшний өсөлтөд гол нөлөөг үзүүлээд байна.

Дэлгэрэнгүй →

Хөрөнгийн зах зээлийн тойм

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсанд инфляцын түвшин буурах хүлээлт зах зээлд үүссэн нь гол нөлөөллийг үзүүллээ. "S&P 500" индексийн хувьд ерөнхийдөө бүх салбарын хувьцаанууд өсөлттэй байсан боловч энергийн салбарын хувьцаанууд бууралттай байсан. 


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европт үүсээд буй эдийн засгийн удаашралын шинж тэмдгүүд нь төв банкнууд цаашид бодлогын хүүгээ нэмэгдүүлэхэд эргэлзээ төрүүлсэн тул өнгөрөгч 7 хоногт Европын хувьцааны зах зээл өсөлттэй байсан. 


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Nikkei 225" индекс 2.04%, "TOPIX" индекс 1.68%-ийн тус тус өсөлттэй байсан. Үүнд Япон улсын төв банкнаас мөнгөний тэлэх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болохыг мэдэгдсэн нь шууд эергээр нөлөөлсөн.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин эрхэм эдийн засгаа дэмжиж, "COVID-19"-ийн нөлөөллийг багасгахын тулд илүү олон арга хэмжээ авах болохыгоо өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн нь БНХАУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. 

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрөгч 7 хоногт Монголбанкнаас өндөр инфляцын эсрэг бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэсэн нь хувьцааны зах зээлийн бууралттай байхад гол нөлөөг үзүүллээ. 

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн тоон үзүүлэлтүүд

Зах зээлийн үзүүлэлтүүд
Татах →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

УУХҮЯ: I-V САРД ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ТӨСВИЙН НЭГДСЭН ОРЛОГЫН 22.5 ХУВИЙГ БҮРДҮҮЛСЭН

 2022.06.24 

Эрдэс баялгийн салбар оны эхний таван сард Монгол Улсын төсвийн нэгдсэн орлогын 22.5 хувийг бүрдүүлсэн байна. Тухайлбал: нийт 1.46 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.

Дэлгэрэнгүй

ҮСХ: ОНЫ ЭХНИЙ 5 САРД ТӨСВИЙН ОРЛОГЫН 19.7 ХУВИЙГ НДС-ИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛСЭН

 2022.06.24 

2022 оны эхний таван сарын хугацаанд улсын нэгдсэн төсвийн орлогын 19.7 хувийг Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 2.5 хувиар өссөн байна.

Дэлгэрэнгүй

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

 2022.06.24 

“Инвескор ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 4,155 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4,000,000 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагаас эхлүүлнэ.

Дэлгэрэнгүй

АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ГАРГАГЧИЙН ТӨЛӨХ АРИЛЖААНЫ ШИМТГЭЛИЙГ ТЭГЛЭЛЭЭ

 2022.06.23 

Монголын хөрөнгийн бирж анхдагч зах зээлд хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх гаргагчийн төлөх арилжааны шимтгэлийг 100 хувь чөлөөллөө.

Дэлгэрэнгүй