ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#14/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"The best time to start investing was yesterday, but the second best time to invest is today"

-Unknown

Онцлох боломж

Онцлох ишлэл

Эрхэм хөрөнгө оруулагч танд дээрх хүүгийн нөхцөлтэй  богино хугацааны бондын хөрөнгө оруулалтыг санал болгож байна. 

Холбоо барих →

Дотоод зах зээлийн тойм

TOP 20

38,202.82

-0.84%

MSE A

13,819.25

-0.84%

MSE B

12,257.22

-0.11%

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 5.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" (ERDN) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "ШИВЭЭ ОВОО" (SHV +14.95%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "АРИГ ГАЛ" (EER -13.33%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4,005 ширхэг бондыг 0.40 тэрбум төгрөгөөр арилжаалав. 

НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 67,340 ширхэг нэгж эрхийг 64.14 сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 28,845 ширхэг нэгж эрхийг 4.72 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй →

Гадаад зах зээлийн тойм

S&P 500

4,488.28

-1.27%

Nasdaq

13,711.00

-3.86%

STOXX 600

460.97

0.57%

FTSE 100

7,669.56

1.75%

Nikkei 225

26,985.80

-2.46%

Shanghai Composite

3,251.85

-0.94%

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Хөрөнгө оруулагчид бодлогын хүү өснө гэсэн хүлээлттэй байгаатай холбоотойгоор зах зээлийн голлох индексүүд болон зах зээлийн үнэлгээ багатай (Small-cap) өсөлтийн хувьцаанууд уналттай байлаа. S&P 500 индексийн хувьд салбарын гүйцэтгэл харилцан адилгүй байсан бөгөөд ихэвчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд болон эрүүл мэндийн салбарын хувьцаанууд өсөлттэй байсан бол харин харилцаа холбооны компаниуд болон энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцаа уналттай байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Энэ долоо хоногт мөнгөний хатуу бодлого, инфляцын өсөлт болон ОХУ, Украины зөрчилдөөнтэй холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш тогтворгүй байлаа. STOXX Europe 600 индекс 0.57%, ИБНВУ-ын FTSE 100 индекс 1.75%-аар тус тус өссөн бол Францын CAC 40 индекс 2.04%, Италийн FTSE MIB индекс 1.37%, ХБНГУ-ын Xetra DAX индекс 1.13%-аар тус тус буурсан байна.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээлийн үндсэн индексүүд энэ 7 хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 2.46%, TOPIX индекс 2.44%-аар тус тус бууралттай байлаа. Хөрөнгийн зах зээл уналттай байхад АНУ-ын бодлогын хүүгийн өсөлтийн нөлөө ОХУ, Украины зөрчилдөөн, инфляцын түвшин зэрэг нь голлох нөлөөллүүдийг үзүүлээд байгаа юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) мөнгөний хумих бодлого явуулж, цаашид үргэлжлэх хүлээлт нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дур сонирхлыг бууруулснаар БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналттай байлаа. Shanghai Composite индекс 0.94%, CSI 300 индекс 1.08%-аар тус тус буурсан байна.

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн үзүүлэлтүүд

Зах зээлийн тоон үзүүлэлтүүд
Татах →

Онцлох график

ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮЙЦЭТГЭЛ 2022.I

Биржийн бус зах зээл дээр 2022 оны эхний улиралд 227.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий компанийн бонд гарсан байгаа бөгөөд нийт 23 компанийн бондыг хугацаагаар нь авч үзвэл 3 сарын хугацаатай 1 бонд, 12 сарын хугацаатай 13 бонд, 18 сарын хугацаатай 4  бонд, 24 сарын хугацаатай 5 бонд гарсан байна.

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Mongolbank

ОХУ-ЫН ИНФЛЯЦ СҮҮЛИЙН 3 САРД 10 ХУВИАР ӨСЖЭЭ

 2022.04.07 

ОХУ-ын инфляц сүүлийн гурван сард 10 гаруй хувиар нэмэгдлээ. Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, хэрэглэгчдийн эрэлт буурсан ч үнийн өсөлт эрчимтэй хэвээр байгааг статистик үзүүлэлт харуулж байна.

Дэлгэрэнгүй

ЭРДЭС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ I-III САРД 13.7 ХУВИАР БУУРЧ, $1.5 ТЭРБУМ БОЛОВ

 2022.04.06 

Оны эхний гурван сарын байдлаар эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.5 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 78.9 хувийг бүрдүүлсэн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеэс 13.7 хувиар буурч, экспортод эзлэх хувь хэмжээ нь 9.9 нэгж хувиар буурчээ.

Дэлгэрэнгүй

ГЕГ: 2022 ОНЫ I УЛИРАЛД ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ $251 САЯЫН АШИГТАЙ ГАРЛАА

 2022.04.06 

2022 оны эхний гурван сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 251.3 сая ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Company news

"ЛЭНД ББСБ" ХК-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭНЭ

 2022.04.04 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.7 дахь хэсгийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1255 тоот тушаалаар "Лэнд ББСБ" ХК-ийн нийтэд санал болгохыг зөвшөөрсөн өрийн хэрэгслийн хоёрдугаар транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлүүлэхээр болсон байна.

Дэлгэрэнгүй