#15/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

The very important thing you should have is patience.
-Jack ma

Дотоод зах зээлийн тойм

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.11 - 2022.04.15 | TDB Securities

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.37 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "БОДЬ ДААТГАЛ" (BODI) ХК тэргүүллээ. "МОНГОЛ НЭХМЭЛ" (MNH +23.91%ХК хамгийн их өсөлттэй байсан бол "АВТО ИМПЕКС" (AOI -14.45%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 388 ширхэг бондыг  97.05 сая төгрөгөөр арилжаалсан байна.

НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 80,176 ширхэг нэгж эрхийг 75.54 сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 42,652 ширхэг нэгж эрхийг 6.76 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй →

Гадаад зах зээлийн тойм

Newsletter article #3

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: 2022 оны эхний улирлын орлогын тайлан гарснаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүдийн хувьд өсөлт, бууралт холилдсон долоо хоног байлаа. Үнэ цэний хувьцаанууд (Value stocks) өсөлттэй (Growth stocks) хувьцаануудаас илүү өсөлттэй харин зах зээлийн үнэлгээ багатай (Small-cap) хувьцаанууд өсөлттэй зах зээлийн үнэлгээ өндөртэй (Large-cap) хувьцаанууд бууралттай байлаа. Харилцаа холбооны компаниуд болон энтертайнмент үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банк бодлогын хурал дээрээ мөнгөний хумих бодлого баримтлах хандлагагүй байгааг мэдэгдсэнтэй холбоотой Европын хөрөнгийн зах зээлд хувьцааны ханш өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 1.09 хувь, Францын CAC 40 индекс 2.11 хувь, Италийн FTSE MIB индекс 2.66 хувь, ХБНГУ-ын Xetra DAX индекс 0.62 хувь тус тус өссөн бол эрчим хүчний хувьцаанууд унасан болон фунт ам.доллартой харьцах ханш чангарсны үр дүнд ИБНВУ-ын FTSE 100 индекс 0.79 хувиар уналттай байлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээлийн үндсэн индексүүд энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 0.69 хувь, TOPIX индекс 0.62 хувиар тус тус өсөлттэй байлаа. Японы төв банкны ерөнхийлөгчийн мэдээлснээр түүхий эдийн үнэ өсөж байгаа хэдий ч, Японы төв банкнаас эдийн засгийг өсөлттэй байлгах бодлогыг баримтална хэмээн мэдэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Шанхай хотод коронавирусын дэгдэлт нэмэгдэж байгаа нь БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлийг үүсгэж байгаа тул БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал Shanghai Composite индекс 0.8 хувь, CSI 300 индекс 0.92 хувиар тус тус буурсан байна.

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн үзүүлэлтүүд

Newsletter article #3
Татах →

Онцлох график

Newsletter article #3

Оросын Холбооны Улс (ОХУ) болон Украин улс хоорондын дайны үеийн эдийн засгийн сөрөг үр дагавар болон инфляцын өсөлтийн эсрэг Төв банкнууд хүүгийн түвшнээ нэмэгдүүлсэн шийдвэр нь 2022 оны 1-р улирлын байдлаар хувьцаа болон бондын зах зээлд гол сөрөг нөлөөг үзүүллээ.

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Newsletter article #3

ЯПОНЫ ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГ 0-ЭЭС ДООШ БУУРУУЛАХЫН ТУЛД ДИЖИТАЛ ВАЛЮТ ГАРГАХГҮЙ

 2022.04.14 

Япон улсын Төв банк бодлогын хүүг тэгээс доош бууруулахын тулд дижитал валют гаргахгүй гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЖИЛИЙН ИНФЛЯЦ III САРД 14.4 ХУВЬТАЙ ГАРЛАА

 2022.04.14 

Монгол Улсын жилийн инфляц гуравдугаар сард 14.4 хувьтай гарлаа. Хоёрдугаар сард 14.2 хувь болж, инфляцын эрч бага зэрэг саарсан ч өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор улам нэмэгдэх эрсдэл байгааг Монголбанк мэдээлж байв.

Дэлгэрэнгүй

БНСУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.25 НЭГЖ ХУВИАР ӨСГӨЖ, 1.5 ХУВЬ БОЛГОВ

 2022.04.14 

БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, 1.5 хувь болголоо.

Дэлгэрэнгүй

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Newsletter article #3

"IPO MONGOLIA 2022 ФОРУМ" АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 2022.04.15 

2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “IPO Mongolia 2022” форум нь “Хүртээмжтэй Хөрөнгийн зах зээл” сэдвийн доор амжилттай зохин байгуулагдлаа.

“IPO Mongolia 2022” форумд төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн байгууллагууд, ТОП 100 аж ахуйн нэгжийг төлөөлөл, санхүүгийн салбарын оролцогчид болон хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын төлөөллүүд оролцон бүтэн өдрийн турш чууллаа.

Дэлгэрэнгүй