Онцлох ишлэл | | "Give me six hours to chop down a tree and I will spend the first four sharpening the ax." -Abraham Lincoln | | | |
Дотоод зах зээлийн тойм | | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно | Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 1.30 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК" (ERDN) тэргүүллээ. "МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" (MCH +46.54%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "АРИГ ГАЛ" (EER -15.00%) ХК хамгийн их бууралттай байв.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1,081 ширхэг бондыг нийт 106.64 сая төгрөгөөр арилжаалсан байна.
НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 98,770 ширхэг нэгж эрхийг 93.24 саятөгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 69,564 ширхэг нэгж эрхийг 10.29 саятөгрөгөөр тус тус арилжаалсан байна. | Дэлгэрэнгүй → | | | |
Гадаад зах зээлийн тойм | | *Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно | АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хөрөнгийн зах зээл 5 дахь 7 хоногоо дараалж уналаа. Энэ 7 хоногийн уналтад хүүгийн түвшний өсөлт болон инфляцын түвшний талаарх хөрөнгө оруулагчдын гутранги хүлээлт нь голлох нөлөөллүүдийг үзүүлсэн юм. “Dow Jones Industrial Average” нь энэ 7 хоногт буурсан нь сүүлийн дээд түвшнээсээ 10% гаруй буурсан үзүүлэлт боллоо. “S&P 500 index” болон “S&P MidCap 400 index”-үүд ижил түвшний бууралттай байсан бол “Nasdaq Composite index” болон “Small-cap Russell 2000 Index”-үүд нь хамгийн их бууралтыг буюу сүүлийн оргил түвшнээсээ 25% орчимд буураад байна. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын төв банкнаас өндөр инфляцын түвшнийг хянахын тулд бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал өндөр байсантай холбоотойгоор Европын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. Мөн БНХАУ дахь вирусийн тархалт болон ОХУ, Украин хоорондын дайны холбоотой тодорхойгүй байдлууд нь зах зээлийн уналтад нөлөөлсөн юм. “STOXX Europe 600 index” 4.55%, “France’s CAC 40 Index” 4.22%, “Germany’s DAX Index” 3.00%, “Italy’s FTSE MIB Index” 3.20%, “UK’s FTSE 100 Index” 2.08% тус тус уналттай байлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээл ХНС-ийн бодлого боловсруулагчид зорилтот хүүг 50 суурь нэгжээр (0.50) өсгөснийг үл харгалзан энэ 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. “Nikkei 225 index” 0.58%, “TOPIX Index” 0.86%-аар тус тус өссөн юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Бээжин хотод хатуу хөл хорионы дэглэмийг суллах шинж тэмдэг ажиглагдаагүйтэй холбоотойгоор энэ 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, вирусийн эсрэг хөл хорио тогтоож буй нь нийлүүлэлтийн сүлжээний саатлыг үүсгэж байгаа тул үүнд хөрөнгө оруулагчид санаа зовниож улмаар зах зээл уналттай байсан юм. “Shanghai Composite Index” 1.5%, “CSI 300 Index” 2.7%-аар тус тус энэ 7 хоногт буурлаа.
| Дэлгэрэнгүй → | | | |
Онцлох график | | Японы иений ханш сулраад байгаа нь зах зээлийг илүү өргөн хүрээтэй хямралд оруулах магадлалыг нэмэгдүүлж байна. Тодруулбал, Японы иен ам.доллартой харьцах ханш 4-р сарын 22-ны хаалтаар 128.49 болоод байгаа нь сүүлийн 20 жилийн турш хамгийн доод түвшиндээ хүрсэн ханшийн сулрал болоод байгаа юм. | Дэлгэрэнгүй → | | | |
Эдийн засгийн мэдээ | | АНУ-ЫН ГАДААД ХУДАЛДААНЫ АЛДАГДАЛ III САРД ДЭЭД ТҮВШИНД ХҮРЧЭЭ | 2022.05.05 | Гуравдугаар сард АНУ-ын гадаад худалдааны алдагдал дээд түвшинд хүрсэн байна. Дотоодын зах зээлийнх нь эрэлт өссөнөөр импорт огцом нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ. | Дэлгэрэнгүй | ОУВС МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 7 ХУВЬ БАЙСНЫГ 1 ХУВЬ БОЛГОЖ БУУРУУЛАВ | 2022.05.05 | Олон Улсын Валютын Сан Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг буурууллаа. | Дэлгэрэнгүй | ЕВРОПЫН ХОЛБОО ОХУ-ЫН ГАЗРЫН ТОСЫГ ХОРИГЛОЖ, “SBERBANK”-ИЙГ “SWIFT”-ЭЭС ХАСАХ САНАЛ ГАРГАВ | 2022.05.04 | Европын Холбоо ирэх зургаан сарын хугацаанд ОХУ-ын түүхий газрын тосыг хориглох санал гаргаж байгааг Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мэдэгдлээ. | Дэлгэрэнгүй | | | |
Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ | | "СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛ АХИУЛЛАА | 2022.05.05 | "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 20 дугаар зүйлийн 20.2, 20.3 дахь заалтууд болон "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 151242-16/22-304 тоот албан бичгээр ирүүлсэн ангилал ахиулах тухай хүсэлт зэргийг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/42 тоот тушаалаар "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн үнэт цаасыг "III" ангиллаас ахиулан "II" ангилалд бүртгэлээ. | Дэлгэрэнгүй
| "ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД | 2022.05.05 | Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн II дугаар ангилалд бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК (ERDN) нь 2021 оны 10 дугаар сард МХБ дээр нэмж үнэт цаас гаргах замаар нийт 14,249,999,530 төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлсэн бөгөөд тус татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын зарцуулалтын тайлангаа 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр тайлагналаа. | Дэлгэрэнгүй
| | | |