ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#20/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

“You must expect great things of yourself before you can do them.”
-Michael Jordan

Дотоод зах зээлийн тойм

ДОТООДЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.16 - 2022.05.20 | TDB Securities

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 2.24 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ" (BNG) ХК болон "АПУ" (APU) ХК тэргүүллээ. "ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС" (AMT +31.88%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "МОНГОЛЫН ХӨГЖИЛ ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ" (HAM -23.29%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 375 ширхэг бондыг нийт 110.97 сая төгрөгөөр арилжаалсан байна.

НЭГЖ ЭРХ: "МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХОС-ийн 113,724 ширхэг нэгж эрхийг 101.73 сая төгрөгөөр, "ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХОС-ийн 75,124 ширхэг нэгж эрхийг 9.33 саятөгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй →

Гадаад зах зээлийн тойм

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногт мөн дараалсан уналтаа үргэлжлүүллээ. Баасан гарагт “S&P 500 index”-ийн доод цэгтээ хүрсэн нь 2022 оны 1-р сарын дээд түвшнээс 20%-аас доош орсон үзүүлэлт болж, баавгайн зах зээлийн 20%-ийн босгыг давлаа. Уг индексийн хамгийн том уналт нь Лхагва гарагт болсон ба “S&P 500 index” нь энэ өдөр 4%-аар буурч 3,923.68 нэгж болон унасан юм. Лхагва гарагийн уналт нь 2020 оны 6-р сараас хойших хамгийн том нэг өдөрт унасан үзүүлэлт болсон.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн өсөлтийн удаашрал болон зээлийн хүү өсөх хүлээлтийн болгоомжлолоос үүдэн Европын хувьцааны зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. “STOXX Europe 600 Index” 0.55%, “Germany’s Xetra DAX Index” 0.33%, “France’s CAC 40 Index” 1.22%, “UK’s FTSE 100 Index” 0.24% зэрэг тус тус уналттай байсан бол “Italy’s FTSE MIB Index” бага хэмжээнд өсөлттэй байлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хувьцааны зах зээл энэ 7 хоногт эерэг өгөөжтэй байсан бөгөөд “Nikkei 225 Index” 1.18%, “TOPIX Index” 0.71%-ийн өсөлттэй байлаа. БНХАУ-аас эдийн засаг болон үл хөдлөхийн салбараа дэмжихээр мөнгөний тэлэх бодлого баримтлах талаараа мэдэгдсэн нь Японы хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн байна. Мөн Японы засгийн газраас улсынхаа хилийн хатуу хяналтыг зөөлрүүлэх талаар мэдэгдсэн нь зах зээлд эергээр нөлөөлсөн юм.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Өсөлтөд тус улсын эдийн засаг болон үл хөдлөхийн салбараа дэмжих зорилгоор бодлогын хүүгээ бууруулсан нь гол нөлөөг үзүүллээ. “Shanghai Composite Index” 2.0%, “CSI 300 Index” 2.2% тус тус өсөлттэй байлаа.

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн үзүүлэлтүүд

Зах зээлийн үзүүлэлтүүд
Татах →

Онцлох график

Онцлох график

Японы иений ханш сулраад байгаа нь зах зээлийг илүү өргөн хүрээтэй хямралд оруулах магадлалыг нэмэгдүүлж байна. Тодруулбал, Японы иен ам.доллартой харьцах ханш 4-р сарын 22-ны хаалтаар 128.49 болоод байгаа нь сүүлийн 20 жилийн турш хамгийн доод түвшиндээ хүрсэн ханшийн сулрал болоод байгаа юм.

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

МОНГОЛБАНК IV САРД 1094 ИРГЭНД ₮112.5 ТЭРБУМЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

 2022.05.19 

Дөрөвдүгээр сард арилжааны банкнууд өөрийн эх үүсвэрээс болон Монголбанкны эх үүсвэрээс 1094 иргэнд 112.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүнээс 38 орчим хувь нь жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрт хамаарч байгаа аж.

Дэлгэрэнгүй

“FITCH RATINGS” МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B”, ТӨЛӨВИЙГ “ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

 2022.05.19 

Олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээлээ.

Дэлгэрэнгүй

ХХААХҮЯ: НИЙТ ЭКСПОРТЫН 5 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙН БУС САЛБАРЫНХ БАЙНА

 2022.05.17 

Монгол Улс жилд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийдгээс дунджаар таван хувь нь л уул уурхайн бус салбарт ногддогийг ХХААХҮЯ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОСНООР АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ БУУРАХ БОЛОМЖТОЙ

 2022.05.19 

Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн бирж нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд 34 хувиа олон нийтэд санал болгохоор төлөвлөж байна. "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь нээлттэй хувьцаат компани болсноор олон улсын биржүүдийн адил клирингийн үйл ажиллагааг хавсран эрхэлдэг болж, энэ хэрээр арилжааны шимтгэл буурах нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй

“ИНВЕСКОР ББСБ” ХК НЬ НОГДОЛ АШГАА ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСАНД БАЙРШУУЛЛАА

 2022.05.19 

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.00 төгрөг буюу нийт 1.79 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулсан бөгөөд ХХОАТ, ААНОАТ-ын тухай хуулийн хүрээнд албан татвар суутгасан байна.

Дэлгэрэнгүй