{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.16 - 2022.05.20

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.05.16 - 2022.05.20


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
8.39%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
7.88%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
6.58%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.02%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
8.25%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
16.84%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
30.83%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
7.90%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
7.70%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногт мөн дараалсан уналтаа үргэлжлүүллээ. Баасан гарагт “S&P 500 index”-ийн доод цэгтээ хүрсэн нь 2022 оны 1-р сарын дээд түвшнээс 20%-аас доош орсон үзүүлэлт болж, баавгайн зах зээлийн 20%-ийн босгыг давлаа. Уг индексийн хамгийн том уналт нь Лхагва гарагт болсон ба “S&P 500 index” нь энэ өдөр 4%-аар буурч 3,923.68 нэгж болон унасан юм. Лхагва гарагийн уналт нь 2020 оны 6-р сараас хойших хамгийн том нэг өдөрт унасан үзүүлэлт болсон.
  2. Энэ 7 хоногийн Лхагва гарагт томоохон худалдааны компаниудын тайлан танилцуулагдсан бөгөөд борлуулалтын орлого болон ашигт ажиллагаа буурсан байсан нь худалдааны салбарыг уналтад орж байна гэх хүлээлтийг хөрөнгө оруулагчдад төрүүлж улмаар тус салбар уналттай байлаа. “Target Corporation” компанийн жишээг дурдвал орлого нь төлөвлөгөөнийхөө 2/3 орчимыг биелүүлсэн гүйцэтгэлтэй байсны дараагаар тус компанийн хувьцаа 25% орчимд буурсан юм. Мөн “Walmart”, “Lowe's”, “Home Depot”, "Dollar Tree”, “Costco Wholesale” гэх мэт компаниуд нь хүлээлтээс доогуур борлуулалттай байсан.
  3. АНУ-ын 10-н жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Пүрэв гарагт 2.77%-д хүрч буурсан нь сүүлийн нэг сарын хамгийн доод түвшин боллоо. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй.) “Investment-grade” байгууллагын бонд буюу дефолт болох магадлал багатай, зээлжих үнэлгээ сайтай компаниудын бондууд нь анхдагч зах зээл дээр хөрөнгө татан төвлөрүүлэхэд зах зээлийн ерөнхий уналтын чиг хандлагатай холбоотойгоор энэ 7 хоногт хөрөнгө босгоход хүндрэлтэй байсан хэдий ч хөрөнгө оруулалтаа амжилттай татаж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн өсөлтийн удаашрал болон зээлийн хүү өсөх хүлээлтийн болгоомжлолоос үүдэн Европын хувьцааны зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. “STOXX Europe 600 Index” 0.55%, “Germany’s Xetra DAX Index” 0.33%, “France’s CAC 40 Index” 1.22%, “UK’s FTSE 100 Index” 0.24% зэрэг тус тус уналттай байсан бол “Italy’s FTSE MIB Index” бага хэмжээнд өсөлттэй байлаа.
  2. Евро бүсийн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногийн турш хэлбэлзэлтэй байсан хэдий ч 7 хоногийн төгсгөлд бараг өөрчлөлтгүй хаагдлаа. Европын төв банкнаас бодлогын хүүг өсгөх хүлээлттэй байгаатай холбоотойгоор 7 хоногийн эхэнд ЗГҮЦ-ны өгөөж өссөн. (Европын төв банкны бодлого боловсруулагч Клаас Кнот 7-р сард бодлогын хүүг 50 суурь нэгжээр (0.50%) өсгөхийг дэмжсэн байна.)
  3. Европын Комисс (EC) Евро бүсийн 2022 оны ДНБ-ий өсөлтийн таамаглалыг 4.0%-аас 2.7% болгон бууруулж, эрчим хүчний үнийн өсөлтийг харгалзан инфляцын түвшнийг 3.5%-аас 6.1% болгон өсгөлөө.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хувьцааны зах зээл энэ 7 хоногт эерэг өгөөжтэй байсан бөгөөд “Nikkei 225 Index” 1.18%, “TOPIX Index” 0.71%-ийн өсөлттэй байлаа. БНХАУ-аас эдийн засаг болон үл хөдлөхийн салбараа дэмжихээр мөнгөний тэлэх бодлого баримтлах талаараа мэдэгдсэн нь Японы хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн байна. Мөн Японы засгийн газраас улсынхаа хилийн хатуу хяналтыг зөөлрүүлэх талаар мэдэгдсэн нь зах зээлд эергээр нөлөөлсөн юм.
  2. Японы 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнө 7 хоногт 0.24% байсан бол энэ 7 хоногт 0.23% болон буурч хаагдлаа. Иений ам.доллартой харьцах ханш өмнө 7 хоногт 129.27 байсан бол энэ 7 хоногт 127.98 болон ам.долларын эсрэг чангарлаа.
  3. Японы инфляцын түвшин (core inflation rate) 4-р сард 2.1% байсан нь төв банкны зорилтот түвшин болох 2.0%-аас давсан үзүүлэлт боллоо. Гэсэн хэдий ч Япон улсад өндөр инфляцын түвшний дарамт бусад орнуудтай харьцуулахад бага хэвээр байгаа учир цаашид бага хэмжээнд буурахад хэвийн түвшиндээ очих хүлээлттэй байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын хувьцааны зах зээл энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Өсөлтөд тус улсын эдийн засаг болон үл хөдлөхийн салбараа дэмжих зорилгоор бодлогын хүүгээ бууруулсан нь гол нөлөөг үзүүллээ. “Shanghai Composite Index” 2.0%, “CSI 300 Index” 2.2% тус тус өсөлттэй байлаа.
  2. Баасан гарагт БНХАУ-ын ардын банк орон сууцны ипотекийн зээлийн 5 жилийн хугацаатай жишиг хүүг (LPR) 15 нэгжээр бууруулж 4.45% болголоо. Ипотекийн зээлийн хүүг бууруулсны дараа буюу бүтэнсайн өдөр хүүгийн түвшнийг бууруулах шийдвэр гаргасан юм. Ипотекийн зээлийн хүүг бууруулсан шалтгаан нь 4-р сард орон сууцны борлуулалт буурсантай холбоотой байлаа. Тодруулбал, 4-р сард орон сууцны үнэ 8 дах сараа дараалан унасан бөгөөд 3-р сарынхаас 0.3%-аар буурсан үзүүлэлттэй гарсан юм. 
  3. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнө 7 хоногийн 2.834%-аас 2.836%-д хүрч бага хэмжээнд өслөө. Валютын арилжааны хувьд өмнө 7 хоногт 1 ам.доллар 6.80 иентэй тэнцдэг байсан бол энэ 7 хоногт 6.68 болж ам.долларын эсрэг чангарлаа. 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ