Онцлох ишлэл |
|
"The biggest risk is not taking any risk. In a world that is changing really quickly, the only strategy that is guaranteed to fail is not taking risks." -Mark Zuckerberg |
|
|
|
Дотоод зах зээлийн тойм |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
Өнгөрсөн 7 хоногт Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 1.95 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD) ХК тэргүүллээ. "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" (AARD +39.25%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "ДАРХАН ХҮНС" (DHU -15.00%) ХК хамгийн их бууралттай байв. Багцын арилжаанд "АПУ" (APU) ХК-ийн 291,838 ширхэг хувьцааг, нэгж үнийг1,200.00₮ дээр арилжаалсан.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6,113 ширхэг бондыг 609.80 сая төгрөгөөр арилжаалсан байна.
НЭГЖ ЭРХ: "МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ" ХОС-ийн 117,705 ширхэг нэгж эрхийг 98.70 сая төгрөгөөр, "ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН" ХОС-ийн 206,259 ширхэг нэгж эрхийг 25.28 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Гадаад зах зээлийн тойм |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин хүлээгдэж байснаас өндөр түвшинд буюу 8.6%-д хүрсэн нь хувьцааны зах зээлийг өнгөрөгч 7 хоногт бууралттай байхад нөлөөллөө. 7 хоногийн эхээр зах зээлийн хэлбэлзэл бага байсан хэдий ч инфляцын түвшний мэдээлэл гарсны дараагаар зах зээл нийтдээ буурсан юм. Газрын тосны үнэ өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсан нь энергийн салбарын хувьцаануудыг богино хугацаанд дэмжих хүлээлттэй байна. Инфляцын түвшинтэй холбоотойгоор хүүгийн түвшин нэмэгдэх хүлээлт өндөр байгаа тул технологийн салбарын (Nasdaq Composite) хувьцаануудад их хэмжээний дарамт өгч, бусад салбарын (S&P 500) хувьцаануудаас илүү их хэмжээний бууралтыг үзүүлсэн. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европын хувьцааны зах зээл Европын төв банкнаас инфляцын өндөр түвшинтэй холбоотойгоор бодлогын хүүг 7-р сард өсгөх хүлээлттэй байгаагаа мэдэгдсэний дараагаар буурсан. "STOXX Europe 600 Index" 3.95%, "Germany’s DAX Index" 4.83%, "France’s CAC 40 Index" 4.60%, "Italy’s FTSE MIB Index" 6.70%, "UK’s FTSE 100 Index" 2.86% тус тус бууралттай хаагдсан. Мөн төв банкнаас хэрэв дунд хугацааны инфляцын түвшин буурахгүй үргэлжилсээр байвал 9-р сарын бодлогын хурлаар бодлогын хүүг илүү их хэмжээнд өсгөх талаар дурдсан.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. "Nikkei 225 Index" 0.23%, "TOPIX Index" 0.51%-аар тус тус өссөн. Японы эдийн засаг хүлээгдэж байсан агшилтаасаа бага хэмжээнд байсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдэгдсэн болон тус улс нь хилийн хатуу хяналтаа сулруулж, аялал жуулчлалын салбараа нээж байгаа нь зах зээлийг дэмжсэн.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл төв банкны мөнгөний тэлэх бодлого баримтлах болон засгийн газраас технологийн салбараа дэмжих хүлээлтүүд байгаатай холбоотойгоор өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. "Shanghai Composite Index" 2.7%, "CSI 300 Index" 3.7%-ийн тус тус өсөлттэй хаагдсан.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Онцлох график |
|
АНУ-ын 5-р сарын инфляц 40 жилийн дээд түвшин буюу 8.6%-д очсоны дараагаар биткойны үнэ их хэмжээгээр буурлаа. Доорх зурагт хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй криптовалют болох биткойн Холбооны Нөөцийн Сангаас (ХНС) инфляцын түвшнийг мэдээлсний дараагаар хэрхэн өөрчлөгдсөнийг харуулав. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
ГЕГ: I-V САРД МОНГОЛ УЛС 2.69 МЯНГАН ТОНН ЯМААНЫ УГААСАН НООЛУУР ЭКСПОРТОЛСОН |
2022.06.10 |
Монгол Улс оны эхний таван сард 2.69 мянган тонн ямааны угаасан ноолуур экспортолсон байна. Ямааны угаасан ноолуурын экспорт сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрчээ. |
Дэлгэрэнгүй |
ЭЗХАХБ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 2022 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 3 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА |
2022.06.10 |
ЭЗХАХБ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 2022 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 3 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛЛАА. |
Дэлгэрэнгүй |
МОНГОЛ УЛС I-V САРД 900 ТОНН МАЛЫН МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛЖЭЭ |
2022.06.09 |
Монгол Улс оны эхний таван сард 0.9 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найм дахин буурсан үзүүлэлт боллоо. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ |
|
"КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА |
2022.06.10 |
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11 дүгээр заалт, "Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-ын 7 дугаар зүйлийн 7.5.3 дугаар заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот тогтоолыг тус тус үндэслэн "Компанийн засаглалын кодексийг үнэлэх аргачлал"-ыг шинэчлэн баталж, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг үүрэг болголоо. |
Дэлгэрэнгүй
|
ЭРДЭНЭ РЕСУРС ЗҮҮН ӨМНӨД УЛААН ТАЛБАЙД ХИЙСЭН ӨРӨМДЛӨГИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА |
2022.06.07 |
Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (ERDN) нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Баян Хөндийн алтны төслөөс баруун зүгт 300 метрт байрлах “Зүүн Өмнөд Улаан” талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүнг танилцууллаа. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|