ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#26/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Дэлхийн томоохон төв банкууд хүүгийн түвшнийг нэмэгдүүлж байгаатай холбоотой хүүгийн түвшинд мэдрэг орон сууцны зах зээл удаашралд орж эхлээд байна."

-Б.Бумбаяр
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Хөрөнгө оруулалтын зөвлөх

Онцлох шинжилгээ

Онцлох график

Дэлхийн томоохон төв банкууд хүүгийн түвшнийг нэмэгдүүлж байгаатай холбоотой хүүгийн түвшинд мэдрэг орон сууцны зах зээл удаашралд орж эхлээд байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрөгч 7 хоногт Монгол улсын хувьцааны зах зээл тогтвортой байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) дээр нийт 619.49 сая төгрөгийн хувьцааны энгийн арилжаа хийгдэж, Топ 20 индекс 33,175.48 нэгжид хүрч 0.01%-аар буурсан.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) өндөр инфляцын эсрэг авч хэрэгжүүлээд буй мөнгөний хумих бодлого нь эдийн засгийн өсөлт болон зах зээлийн хүлээлтэд сөргөөр нөлөөлж улмаар АНУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. "S&P 500" индексийн 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэл нь 1970 оноос хойших хамгийн их бууралттай үзүүлэлт болоод байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Европ дахь өндөр инфляцын түвшин болон бодлогын хүүгийн өсөлт нь эдийн засгийг хямралд оруулж болзошгүй хүлээлтийг зах зээлд үүсгээд байгаа тул Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "STOXX Europe 600" индекс 1.40%, "Germany’s DAX" индекс 2.33%, "France’s CAC 40" индекс 2.34%, "Italy’s FTSE MIB" индекс 3.46%, "UK’s FTSE 100" 0.56%-ийн тус тусын бууралттай хаагдлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Хувьцааны зах зээлийн бууралтад томоохон төв банкнууд өндөр инфляцын түвшинтэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хумих бодлого баримталж байгаа нь нөлөөлсөн. "Nikkei 225" индекс 2.10%, "TOPIX" индекс 1.16%-ийн тус тус бууралттай хаагдсан.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байсан бөгөөд үүнд үйлдвэрлэлийн салбарын сайн гүйцэтгэл болон засгийн газраас аялал жуулчлалыг дэмжихээр коронавирусын хязгаарлалтыг хөнгөвчилсөн нь шууд нөлөөлсөн. "Shanghai Composite" индекс 1.3%, "CSI 300" индекс 1.6%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,797 ширхэг бондыг нийт 379.81 сая төгрөгөөр өнгөрөгч 7 хоногт арилжаалсан. 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ: Биржийн бус зах зээлийн 2022 оны 06-р сарын 27-ны өдрөөс 07-р сарын 01-ний өдрийн хооронд 16 өрийн хэрэгслийн 48,109,050 ширхэг үнэт цаас, нийт 63,548,297,307.67 төгрөгөөр арилжаалагдлаа. Үүнээс анхдагч зах зээлд гурван өрийн хэрэгслийн 48,104,333 ширхэг үнэт цаас арилжаалагдаж, 60,699,999,600 төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Хоёрдогч зах зээлд 13 өрийн хэрэгслийн нийт 4,717 ширхэг үнэт цаасны 2,848,297,707.67 төгрөгийн арилжаа явагдсан байна.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн мэдээлэл таагүй байгаатай холбоотой 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Баасан гарагийн арилжаагаар 2.79%-д хүрч буурсан нь сүүлийн нэг сарын хамгийн доод түвшин болсон. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Тоон үзүүлэлтүүд

Зах зээлийн тоон үзүүлэлтүүд
Татах →

Эдийн засгийн мэдээ

Mongolbank

ҮСХ: ИРГЭДИЙН АМЬЖИРГААНЫ ӨРТӨГ 10 ХУВИАР ӨСӨХӨД ЯДУУРЛЫН ТҮВШИН 34.3 ХУВЬД ХҮРЭХ ЭРСДЭЛТЭЙ

 2022.06.30 

Дэлхийн банк болон Засгийн газрын хамтарсан тооцооллоор иргэдийн амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувь хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй

RESEARCH AFFILIATES: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЭДИЙН ЗАСГИЙН УНАЛТАД БЭЛТГЭХ ХЭРЭГТЭЙ

 2022.06.30 

"АНУ-ын Холбооны Нөөцийн банк хангалттай хурдан арга хэмжээ аваагүй нь эдийн засгийн өсөлтийг удаашруулах эхлэл тавьсан" гэж “Research Affiliates”-ийн шинжээчид анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

БНСУ-ЫН ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ ЭРС ӨСӨЖ, СҮҮЛИЙН 10 ЖИЛ ДЭЭД ТҮВШИНД ХҮРЭВ

 2022.06.30 

Зургаадугаар сард БНСУ-ын инфляцын хүлээлт эрс өсөж, сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрлээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Company news

ЭРДЭНЭ РЕСУРС НЬ ХӨНДИЙ АЛТНЫ ДҮҮРГИЙН ХАЙГУУЛ БОЛОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

 2022.06.30 

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (ERDN) ХК нэг бүр нь 0.3 ам.долларын үнэ бүхий 20,000,000 ширхэг үнэт цаасны нэгжийг хаалттай хүрээнд борлуулж, нийт 6,000,000 ам.долларын санхүүжилт татан тѳвлѳрүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН 34 ХУВИЙГ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ

 2022.06.29 

Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 34 хувийг олон нийтийн болгох тогтоол, шийдвэр дэмжигдлээ.

Дэлгэрэнгүй