БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.06.27 - 2022.07.01
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,797 ширхэг бондыг нийт 379.81 сая төгрөгөөр өнгөрөгч 7 хоногт арилжаалсан.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн | Дээд | Доод |
1 | 2022.06.27-2022.07.01 | ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 3 | 938,868 | 312,956 | 312,956 |
ETTM-BD-10/04/23-C0010-10 | 6 | 540,000 | 90,000 | 90,000 | ||
ICBN-BD-17/08/23-C0016-13 | 1,747 | 174,280,720 | 99,760 | 99,760 | ||
ICBN-BD-21/06/23-C0013-13 | 2,000 | 199,980,000 | 99,990 | 99,990 | ||
LNBD-BD-02/07/23-C0014-14 | 40 | 3,972,000 | 99,300 | 99,300 | ||
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 1 | 97,040 | 97,040 | 97,040 | ||
НИЙТ | | 3,797 | 379,808,628 | | |
БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ
Биржийн бус зах зээлийн 2022 оны 06-р сарын 27-ны өдрөөс 07-р сарын 01-ний өдрийн хооронд 16 өрийн хэрэгслийн 48,109,050 ширхэг үнэт цаас, нийт 63,548,297,307.67 төгрөгөөр арилжаалагдлаа. Үүнээс анхдагч зах зээлд гурван өрийн хэрэгслийн 48,104,333 ширхэг үнэт цаас арилжаалагдаж, 60,699,999,600 төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Хоёрдогч зах зээлд 13 өрийн хэрэгслийн нийт 4,717 ширхэг үнэт цаасны 2,848,297,707.67 төгрөгийн арилжаа явагдсан байна.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын эдийн засгийн мэдээлэл таагүй байгаатай холбоотой 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж Баасан гарагийн арилжаагаар 2.79%-д хүрч буурсан нь сүүлийн нэг сарын хамгийн доод түвшин болсон. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Евро бүсийн бондын өгөөж өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. Үүнд Герман улсын инфляцын түвшин хүлээлтээс доогуур байсан нь өгөөж бууралттай байхад хүргэсэн. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлд хөдөлдөг.)
- Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өнгөрөгч 7 хоногт тогтвортой байж 0.23%-д хаагдсан.
- БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.816%-аас өсөж 2.847%-д хүрсэн.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД
№ | Бонд | Валют | Купон | Өгөөж | Дуусах хугацаа | Хэмжээ |
1 | Mongol 2024 (Хуралдай) | USD | 8.750% | 8.148% | 03/09/24 | $600,000,000.00 |
2 | Mongol 2023 (Гэрэгэ) | USD | 5.625% | 7.329% | 05/01/23 | $800,000,000.00 |
3 | Mongol 2022 (Чингис) | USD | 5.125% | 5.965% | 12/05/22 | $1,000,000,000.00 |
4 | DBM’ 23 (Самурай) | JPY | 1.520% | 0.023% | 12/25/23 | ¥300,000,000.00 |
5 | Mongol 2026 (Номад) | USD | 5.125% | 8.224% | 04/07/26 | $600,000,000.00 |
6 | MGMTGE' 2024 | USD | 8.850% | 20.406% | 02/08/24 | $250,000,000.00 |
7 | MMC' 2024 | USD | 9.250% | 34.781% | 04/15/24 | $440,000,000.00 |
8 | Mongol 2027 | USD | 3.500% | 8.198% | 07/07/27 | $500,000,000.00 |
9 | Mongol 2031 | USD | 4.450% | 8.082% | 07/07/31 | $500,000,000.00 |
10 | DBM’ 2023 | USD | 7.250% | N/A | 10/23/23 | $500,000,000.00 |
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19