ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#29/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"2022 оны 7 сарын байдлаар "S&P 500" индексийн үнэ ашгийн харьцаа (P/E) 19.33 байгаа нь сүүлийн 22 жилийн дундаж болох 25.82-оос доогуур үзүүлэлт болоод байна."

-С.Зоригт
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Зах зээлийн шинжээч

Онцлох шинжилгээ

Онцлох график

2022 оны 7 сарын байдлаар "S&P 500" индексийн үнэ ашгийн харьцаа (P/E) 19.33 байгаа нь сүүлийн 22 жилийн дундаж болох 25.82-оос доогуур үзүүлэлт болоод байна.

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн таагүй мэдээллүүд болон өндөр инфляцын түвшний дарамттай холбоотойгоор хөрөнгө оруулагчид МХБ-ийн хувьцаат компаниудын 2022 оны хагас жилийн ашигт ажиллагаанд доогуур хүлээлттэй байсан боловч компаниудын ашигт ажиллагаа болон хэтийн төлөв 2022 оны хагас жилийн тайлангаар харьцангуй тогтвортой гарсан нь Монгол улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. ТОП-20 индекс 33,736.22 нэгжид хүрч, 0.94%-ийн өсөлтийг үзүүлсэн.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт инфляцын дарамт багасах шинж тэмдгүүдтэй холбоотойгоор өсөлттэй байлаа. Технологийн "Nasdaq Composite" индекс болон "S&P 500" индексүүд нь өндөр өсөлтийн гүйцэтгэлийг үзүүлсэн. "Amazon.com" болон "Tesla, Inc."-ийн хувьцаанууд өсөлттэй байсан нь алдартай компаниудын хувьцаанууд нийтдээ өсөлтийг үзүүлэхэд гол нөлөөлсөн.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн таагүй мэдээллүүд болон Европын төв банкнаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүг өсгөх шийдвэр гаргаад байгаа нь Европын хөрөнгийн зах зээлд сөрөг нөлөөг үзүүлээд байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын шийлвэр гаргалт өнгөрөгч 7 хоногт өөдрөг байсан нь Европын хувьцааны зах зээлийг өнгөрөгч 7 хоногт эерэг өгөөжтэй хаалаа. "STOXX Europe 600" индекс 2.88%, "Germany’s Xetra DAX" индекс 3.02%, "France’s CAC 40" индекс 3.00%, "Italy’s FTSE MIB" индекс 1.33%, "UK’s FTSE 100" индекс 1.64%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, "Nikkei 225" индекс 4.20%, "TOPIX" индекс 3.35%-ийн тус тусын өсөлтийг үзүүлсэн.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. "Shanghai Composite" индекс 1.3%-ийн өсөлттэй хаагдсан бол "CSI 300" индекс 0.2%-ийн бууралттай хаагдсан.

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 784 ширхэг бондыг нийт 109.03 сая төгрөгөөр өнгөрөгч 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хүлээлт таагүй байгаа нь АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийг Баасан гарагийн өглөө 2.73%-д хүрч буурахад нөлөөлсөн. Энэ нь сүүлийн 2 сарын хамгийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт юм. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Тоон үзүүлэлтүүд

Зах зээлийн тоон үзүүлэлтүүд
Татах →

Хувьцаат компанийн мэдээ

Company news

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ГҮЙЦЭТГЭЛ

 2022.07.25 

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) 2-р ангилалд бүртгэлтэй, хэрэглэгчдэд ая тухтай орчин болон өргөн хэрэглээний бүхий л хэрэгцээг нэг дороос хангах боломжийг олгодог "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (MSE: CUMN) ХК сүлжээ дэлгүүр нь 2022 оны эхний хагас жилд хүлээлтээс давсан гүйцэтгэлийг үзүүллээ.

Дэлгэрэнгүй

"МОН-ИТ БУЛИГААР" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

 2022.07.19 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 382 тоот тогтоолын дагуу "Мон-Ит Булигаар" ХК-ийн оноосон нэрийг "Булигаар" ХК болгож, тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400,212 ширхэг энгийн хувьцааг 1000 хувааж, нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 400,212,000 ширхэг болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар болсон.

Дэлгэрэнгүй