{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ГҮЙЦЭТГЭЛ

"СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" ХК-ИЙН ХҮЛЭЭЛТЭЭС ДАВСАН ГҮЙЦЭТГЭЛ


Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) 2-р ангилалд бүртгэлтэй, хэрэглэгчдэд ая тухтай орчин болон өргөн хэрэглээний бүхий л хэрэгцээг нэг дороос хангах боломжийг олгодог "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (MSE: CUMN) ХК сүлжээ дэлгүүр нь 2022 оны эхний хагас жилд хүлээлтээс давсан гүйцэтгэлийг үзүүллээ.

Тус компанийн 2022 оны эхний хагас жилийн онцлох гүйцэтгэлийг доор дурдав.

- Нийт борлуулалт: 69.9 тэрбум төгрөг /Төлөвлөгөөг +26.7% давуулан биелүүлсэн/

- Цэвэр ашиг (алдагдал): -1.3 тэрбум төгрөг /Төлөвлөгөөнөөс 1.8 тэрбум төгрөгөөр бага/

- Харьцуулагдах дэлгүүрийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад +125% өссөн.

- Үйлчлүүлэгчдийн тоо +116%, дундаж сагсны үнэ +4% тус тус өссөн.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ