ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#17/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"It’s not the employer who pays the wages. Employers only handle the money. It’s the customer who pays the wages."

-Henry Ford

Онцлох боломж

Онцлох боломж

Эрхэм мэрэгжлийн хөрөнгө оруулагч та биржийн бус зах зээл дээрээс дараах бондуудыг хоёдогч зах зээлээс худалдан авах боломжтой байна.

Холбоо барих →

Дотоод зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 2.8тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс

ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ " (AARD) ХК болон "CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС " (CUMN) ХК тэргүүллээ. "СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП " (BBD +30.99%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "ОЛЛОО" (OLL -14.97%) ХК хамгийн их бууралттай байв.

КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 8,883,438 ширхэг бондыг 0.72 тэрбум төгрөгөөр арилжаалав.

НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 37,377 ширхэг нэгж эрхийг 36.58сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 66,201 ширхэг нэгж эрхийг 10.51 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Дэлгэрэнгүй →

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын голлох индексүүд энэ 7 хоногт уналттай байсан нь 4 дэх 7 хоногоо дараалсан уналт болоод байна. Голлох индексүүдийн уналтад Amazon.com-ийн орлогын тайлан шинжээчдийн хүлээлтээс доогуур байсан нь гол нөлөөллийг үзүүлсэн юм. “S&P 500 index” нь хамгийн сүүлийн оргил цэгээсээ 14 хувиар буураад байгаа бол технологийн компаниуд томоохон жин эзэлдэг “Nasdaq Composite index” болон “Russell 2000 Index”-үүд нь оргил үеэсээ 24 хувь орчимд буураад байна. “S&P 500 index”-н өөрчлөлтийг салбараар нь авч үзвэл эрчим хүчний төрлийн үйл ажиллагаатай эрхэлдэг компаниудын хувьцаа энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Энэ нь ОХУ нь байгалийн хийн экспортоо Болгар болон Польш улс руу нийлүүлэхээ больсонтой холбоотой байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Эдийн засгийн өсөлтийн удаашрал, өндөр инфляцын түвшин болон төв банкнаас мөнгөний хумих бодлого баримталж байгаатай холбоотойгоор Европ дахь хувьцаанууд уналттай байлаа. “STOXX Europe 600 Index” нь 0.64 хувиар буурсан бол зах зээлийг илэрхийлэх томоохон индексүүдийн хувьд холимог байлаа. “Germany’s DAX Index” 0.31 хувиар буурсан бол “France’s CAC 40 Index” 0.72 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 Index 0.30 хувиар тус тус өслөө. “Italy’s FTSE MIB Index”-ийн хувьд өөрчлөлт бага байлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. “Nikkei 225 Index” 0.95 хувиар, “TOPIX Index” 0.29 хувиар тус тус буураад байна. Японы төв банк 4-р сарын мөнгөний бодлогын хурлаараа мөнгөний бодлогын хүүг ойролцоогоор 0 түвшинд хэвээр үлдээж, хөрөнгийн худалдан авалтынхаа хүрээг мөн хэвээр үлдээлээ.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын Улс төрийн товчоо эдийн засгаа эрчимжүүлэхээ амлаж, технологийн салбарыг “Эрүүл хөгжилд” уриалсан тухай мэдээлсний дараагаар БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт холимог байдалтай байлаа. “Shanghai Composite Index” 1.3 хувиар буурсан бол Шанхай, Шэньжэнь хотуудад бүртгэлтэй томоохон компаниудыг хянадаг “CSI 300 index” нь өөрчлөлт багатай хаагдлаа.

Дэлгэрэнгүй →

Зах зээлийн үзүүлэлтүүд

Зах зээлийн тоон үзүүлэлтүүд
Татах →

Онцлох график

Онцлох график

Дэлхийн Банкнаас Монгол улсын эдийн засгийн тойм тайланг нийтлээд байна. Тус тайлангаас онцлох мэдээллүүдийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Mongolbank

ТУРК УЛСЫН ТӨВ БАНК: БУСАД УЛСЫН ЖИШГИЙГ ДАГАН БОДЛОГЫН ХҮҮГ ӨСГӨХ ШААРДЛАГАГҮЙ

 2022.04.29 

Турк улсын Төв банк инфляцын нөхцөл байдалтай уялдуулан ажиллах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Дэлгэрэнгүй

АНУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ 1.4 ХУВИАР АГШИВ

 2022.04.29 

АНУ-ын эдийн засаг 2020 оноос хойш анх удаа агшсан үзүүлэлттэй гарлаа. Энэ оны эхний улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаас 1.4 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2022 ОНД 2.5 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

 2022.04.27 

Сангийн сайд Б.Жавхлан Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хаврын уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгчтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Company news

"ЭТТ БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАХИАЛГА АВАХ ХУГАЦААГ СУНГАЛАА

 2022.04.29 

Үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хүсэлт болон СЗХ-ны даргын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1604 тоот бичгээр өгсөн зөвшөөрлийг тус тус үндэслэн "ЭTT Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга хүлээн авах хугацааг 5 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгалаа.

Дэлгэрэнгүй

"БОДЬ ДААТГАЛ" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ 0.65 ХУВИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

 2022.04.25 

"Бодь даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 49.1, 76.1, 76.1.7 дугаар зүйлд нийцүүлэн гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/06 тоот тогтоолын дагуу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах боломжтой болсон бөгөөд нийт эргэлтэд гаргасан хувьцааны 0.65 хувь буюу нийт 1,540,369 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 162.3 төгрөгөөр тооцон нийт 250’000’000 төгрөгөөр худалдан авч халааслахаар болсон байна.  

Дэлгэрэнгүй