{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.25 - 2022.04.29

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.25 - 2022.04.29


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
6.91%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
5.91%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.26%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.02%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
6.86%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
15.87%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
27.96%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
6.54%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
6.43%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын голлох индексүүд энэ 7 хоногт уналттай байсан нь 4 дэх 7 хоногоо дараалсан уналт болоод байна. Голлох индексүүдийн уналтад Amazon.com-ийн орлогын тайлан шинжээчдийн хүлээлтээс доогуур байсан нь гол нөлөөллийг үзүүлсэн юм. “S&P 500 index” нь хамгийн сүүлийн оргил цэгээсээ 14 хувиар буураад байгаа бол технологийн компаниуд томоохон жин эзэлдэг “Nasdaq Composite index” болон “Russell 2000 Index”-үүд нь оргил үеэсээ 24 хувь орчимд буураад байна. “S&P 500 index”-н өөрчлөлтийг салбараар нь авч үзвэл эрчим хүчний төрлийн үйл ажиллагаатай эрхэлдэг компаниудын хувьцаа энэ 7 хоногт өсөлттэй байлаа. Энэ нь ОХУ нь байгалийн хийн экспортоо Болгар болон Польш улс руу нийлүүлэхээ больсонтой холбоотой байлаа.
  2. АНУ-ын эдийн засгийн мэдээллээс дүгнэвэл инфляцын түвшний өсөлт, ажилгүйдлийн тоо хэмжээ өсөлт болон эдийн засгийн өсөлтийн удаашрал хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаад байна. Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) инфляцын хэмжүүр болох хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индексийн жилийн өсөлт 3-р сард 5.2% болж буурсан байгаа нь сүүлийн жил гаруйн хугацаанд анхны удааширсан үзүүлэлт болоод байна.
  3. 10-н жилийн хугацаатай АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногийн эхээр буураад байсан бол 7 хоногийн эцсээс эхлэн өсөж эхэн үеийн түвшинтэйгээ ойролцоо хэмжээнд хаагдлаа. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй байдаг.) Энэ 7 хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжаа бага явагдсан ба үүнийг шинжээчид геополитикийн эрсдэл, хэрэглэгчдийн итгэл бууралт болон компанийн орлогын доогуур төсөөлөл нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөлсөнтэй холбоотой үзэж байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Эдийн засгийн өсөлтийн удаашрал, өндөр инфляцын түвшин болон төв банкнаас мөнгөний хумих бодлого баримталж байгаатай холбоотойгоор Европ дахь хувьцаанууд уналттай байлаа. “STOXX Europe 600 Index” нь 0.64 хувиар буурсан бол зах зээлийг илэрхийлэх томоохон индексүүдийн хувьд холимог байлаа. “Germany’s DAX Index” 0.31 хувиар буурсан бол “France’s CAC 40 Index” 0.72 хувиар, ИБНВУ-ын FTSE 100 Index 0.30 хувиар тус тус өслөө. “Italy’s FTSE MIB Index”-ийн хувьд өөрчлөлт бага байлаа. 
  2. Инфляцын дарамт, эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотой асуудлууд нь ЗГҮЦ-ны эрэлтийг нэмэгдүүлж байгаа тул Евро бүсийн үндсэн бондын өгөөж буурчээ. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй байдаг.)  ИБНВУ-ын ЗГҮЦ-ны өгөөж нь зах зээлийг үндсэндээ өргөнөөр хянадаг бөгөөд Евро бүсийн бондын өгөөж ИБНВУ-ын ЗГҮЦ-ны өөрчлөлттэй ерөнхийдөө ижил хэмжээнд өөрчлөгдлөө.
  3. Шведийн төв банк инфляцын түвшний өсөлттэй холбоотойгоор 2019 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөж энэ оны 2-р хагасаас хөрөнгийн худалдан авалтынхаа хурдыг багасгах болохоо мэдэгдлээ.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт уналттай байлаа. “Nikkei 225 Index” 0.95 хувиар, “TOPIX Index” 0.29 хувиар тус тус буураад байна. Японы төв банк 4-р сарын мөнгөний бодлогын хурлаараа мөнгөний бодлогын хүүг ойролцоогоор 0 түвшинд хэвээр үлдээж, хөрөнгийн худалдан авалтынхаа хүрээг мөн хэвээр үлдээлээ.
  2. 10 жилийн хугацаатай Японы ЗГҮЦ-ны өгөөж өмнө 7 хоногт 0.24 хувь байсан бол энэ 7 хоногт 0.21 хувь болж багасжээ. Японы төв банкны 4-р сарын мөнгөний бодлогын хурлын шийдвэртэй холбоотойгоор ам.доллар 130.39 иентэй харьцаж 20 жилийн доод түвшинд ойртлоо. (Өмнө 7 хоногт 1 ам.доллар 128.47 иентэй харьцаж байсан.)
  3. Япон улсын ерөнхий сайд коронавирусын тахлын эсрэг эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 6.2 их наяд юаниар (48.5 тэрбум ам. доллар) шинэ арга хэмжээ авахаа зарлалаа. Үүнд, нефтийн бөөний худалдаа эрхлэгчид дэх татаасыг нэмэгдүүлэх, жижиг, дунд компани болон бага орлоготой өрхүүдийг дэмжих зэрэг зүйлс багтаж байгаа байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-ын Улс төрийн товчоо эдийн засгаа эрчимжүүлэхээ амлаж, технологийн салбарыг “Эрүүл хөгжилд” уриалсан тухай мэдээлсний дараагаар БНХАУ-ын хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт холимог байдалтай байлаа. “Shanghai Composite Index” 1.3 хувиар буурсан бол Шанхай, Шэньжэнь хотуудад бүртгэлтэй томоохон компаниудыг хянадаг “CSI 300 index” нь өөрчлөлт багатай хаагдлаа.
  2. БНХАУ-ын Засгийн газар хорио цээрийг чангатгаж байгаатай холбоотойгоор олон тооны гадаадын оршин суугчид дүрвэж, компаниуд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгаа байна. Хөл хорионы улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж GE, Өмнөд Солонгосын чип үйлдвэрлэгч SK Hynix, автомашин үйлдвэрлэгч Mercedes Benz зэрэг үйлдвэрлэгчдийн бизнесийн төлөв байдал тодорхойгүй байгаа байна.
  3. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өмнө 7 хоногийн 2.88 хувийн өгөөжөөс буурч 2.854 хувь боллоо. (Бондын үнэ болон өгөөж нь эсрэг чиглэлтэй байдаг.) Өнгөрсөн 7 хоногт ам.доллартой харьцах юанийн ханш 6.47 байсан бол 6.6143 болж зөөлөрлөө.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ