Онцлох ишлэл |
|
Patience is a key element of success. -Bill Gates |
|
|
|
Дотоод зах зээлийн тойм |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
Өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр нийт 1.29 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Үүнээс:
ХУВЬЦАА: Энгийн арилжааны дүнгээр "АПУ" (APU) ХК болон "CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" (CUMN) ХК тэргүүллээ. "CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС" (CUMN +18.19%) ХК хамгийн их өсөлттэй байсан бол "МОНИНЖБАР" (MIB -21.90%) ХК хамгийн их бууралттай байв.
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 53 ширхэг бондыг нийт 10.21 сая төгрөгөөр арилжаалсан байна.
НЭГЖ ЭРХ: "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 150,217 ширхэг нэгж эрхийг 145.05 сая төгрөгөөр, "Үндэсний хувьчлалын сан" ХОС-ийн 57,806 ширхэг нэгж эрхийг 9.10 сая төгрөгөөр тус тус арилжаалсан байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Гадаад зах зээлийн тойм |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын гол индексүүд энэ 7 хоногт бууралттай байлаа. “Russell 1000 Growth Index” нь 13.57 хувиар буурсан бол “S&P 500 Index”, “S&P SmallCap 600 index”, “S&P MidCap 400 index” нь тус бүр 10 орчим хувиар буурлаа. “S&P 500 index”-ийн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн технологийн компаниудын хувьцааны үнэ буурсан нь голлон нөлөөллөө. Жишээлбэл, “Netflix”-ийн хувьцааны үнэ 35 гаруй хувиар буурсан ба энэ нь тус компанийн захиалагчдын тоо улирал дараалан буурсантай холбоотой байлаа. ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: ОХУ болон Украин хоорондын дайны түгшүүр болон Төв банкнаас баримтлах мөнгөний хумих бодлогын хүлээлт нь Европын хувьцааны ханш унахад голлох нөлөөллийг үзүүллээ. Тодруулбал “STOXX Europe 600 Index” 1.42 хувиар, Италийн "FTSE MIB Index” 2.34 хувиар тус тус буурсан бол Францын "CAC 40 Index”-ийн өөрчлөлт бага байсан ба ИБНВУ-ын "FTSE 100 Index” 1.24 хувиар өссөн байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. “Nikkei 225 Index” 0.04 хувиар, “TOPIX Index” 0.47 хувиар тус тус өсөлттэй байв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн инфляц нь жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн байгаа ба энэ нь Япон улсын мөнгөний сул бодлого баримталж байгаатай холбоотой байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-д коронавирусын тархалт их байгаатай холбоотойгоор бодлого боловсруулагчид хөл хорионы хязгаарлалт хэвээр байх талаар мэдэгдсэнээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналтад орсон 7 хоног байлаа. “CSI 300 Index” буюу Шанхай, Шэньжэнь хотуудын хамгийн том хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг илэрхийлдэг индекс 4.2 хувиар буураад байгаа ба энэ нь 3-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр бууралт болоод байгаа юм.
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Онцлох график |
|
Японы иений ханш сулраад байгаа нь зах зээлийг илүү өргөн хүрээтэй хямралд оруулах магадлалыг нэмэгдүүлж байна. Тодруулбал, Японы иен ам.доллартой харьцах ханш 4-р сарын 22-ны хаалтаар 128.49 болоод байгаа нь сүүлийн 20 жилийн турш хамгийн доод түвшиндээ хүрсэн ханшийн сулрал болоод байгаа юм. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
ОУВС ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 2022 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ 3.6 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАВ |
2022.04.20 |
Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн 2022 оны өсөлтийн төсөөллөө 3.6 хувь болгон буурууллаа. |
Дэлгэрэнгүй |
“UBS GROUP” БНХАУ-ЫН 2022 ОНЫ ӨСӨЛТИЙН ТӨСӨӨЛЛӨӨ БУУРУУЛЖ, 4.2 ХУВЬ БОЛГОВ |
2022.04.19 |
БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалтын эсрэг хатуу хязгаарлалтууд үргэлжлэхтэй зэрэгцэн “UBS Group” тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2022 оны өсөлтийн төсөөллөө таван хувиас бууруулж, 4.2 хувь болголоо. |
Дэлгэрэнгүй |
I-II САРД ДОТООД ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ОРЛОГО ӨМНӨХ ОНЫХООС 26.9 ХУВИАР ӨСЖЭЭ |
2022.04.19 |
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 2022 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 26.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ |
|
“СЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС” ХК 2022 ОНЫ I УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА |
2022.04.15 |
Монголын хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК нь 2022 оны 1 дүгээр улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд: - Цэвэр орлого өмнөх оны мөн үеэс 246.66%-иар өсч 41.6 тэрбум төгрөгт хүрсэн бол цэвэр алдагдал 4.9%-иар өссөнөөр 4.3 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. - Нийт хөрөнгө 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 13.16%-иар өсч 130.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|