{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.18 - 2022.04.22
2022.04.25

ОЛОН УЛСЫН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.04.18 - 2022.04.22


Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
7.35%
03/09/24
600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
6.44%
05/01/23
800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.51%
12/05/22
1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.02%
12/25/23
300,000,000.00
5
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
500,000,000.00
6
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
7.20%
04/07/26
600,000,000.00
7
MGMTGE' 2024
USD
8.850%
15.19%
02/08/24
250,000,000.00
8
MMC' 2024
USD
9.250%
27.74%
04/15/24
440,000,000.00
9
Mongol 2027
USD
3.500%
6.77%
07/07/27
500,000,000.00
10
Mongol 2031
USD
4.450%
6.65%
07/07/31
500,000,000.00

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын гол индексүүд энэ 7 хоногт бууралттай байлаа. “Russell 1000 Growth Index” нь 13.57 хувиар буурсан бол “S&P 500 Index”, “S&P SmallCap 600 index”, “S&P MidCap 400 index” нь тус бүр 10 орчим хувиар буурлаа. “S&P 500 index”-ийн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн технологийн компаниудын хувьцааны үнэ буурсан нь голлон нөлөөллөө. Жишээлбэл, “Netflix”-ийн хувьцааны үнэ 35 гаруй хувиар буурсан ба энэ нь тус компанийн захиалагчдын тоо улирал дараалан буурсантай холбоотой байлаа.
  2. “S&P Global U.S. Composite PMI Output Index” буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарыг илэрхийлдэг индексийн урьдчилсан мэдээллээс харахад энэ 4-р сарын байдлаар бизнесийн идэвхийн өсөлт удаашраад байгаа юм. Мөн “S&P Global US Services PMI”-ийн 4-р сарын мэдээллийг энэ 7 хоногийн байдлаар харахад 54.7-д хүрээд байгаа нь 3-р сарын 58.0-тай харьцуулахад бууралттай байгаа юм.
  3. Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) ерөнхийлөгч, инфляцын түвшний өсөлтийг зогсоохын тулд төв банк хариу үйлдлүүдэд хурдан шийдвэр гаргаж байх ёстойг мэдээллээ. Мөн ХНС-ийн зарим төлөөлөгчийн мэдээлснээр бодлогын хүүг 75 суурь нэгжээр (0.75 нэгж) нэмэгдүүлэх боломжтой байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. ОХУ болон Украин хоорондын дайны түгшүүр болон Төв банкнаас баримтлах мөнгөний хумих бодлогын хүлээлт нь Европын хувьцааны ханш унахад голлох нөлөөллийг үзүүллээ. Тодруулбал “STOXX Europe 600 Index” 1.42 хувиар, Италийн "FTSE MIB Index” 2.34 хувиар тус тус буурсан бол Францын "CAC 40 Index”-ийн өөрчлөлт бага байсан ба ИБНВУ-ын "FTSE 100 Index” 1.24 хувиар өссөн байна.
  2. Евро бүсийн ЗГҮЦ-ын өгөөж энэ 7 хоногт өсөж хаагдлаа. Үүнд бодлого боловсруулагчдын мөнгөний хумих бодлого 7-р сараас эхлэн баримтлах гэж буй хүлээлт нь гол нөлөөллийг үзүүлсэн юм.
  3. Худалдан авалтын менежерүүдийн судалгаагаар коронавирусын дүрэм журмуудын баримтлал суларснаар үйлчилгээний салбар бусад саруудтай харьцуулахад илүү хурдацтай өссөн байна. Энэ нь Евро бүсийн бизнесийн идэвхжилийн 4-р сарын өсөлтөд голлох нөлөөллийг үзүүлсэн байна. “The S&P Global Flash Eurozone PMI Composite Output Index” 3-р сард 54.9 байсан бол 4-р сард 55.8 болсон нь ОХУ, Украины дайн болон нийлүүлэлтийн сүлжээний сааталтай байгаа үед хүлээлтээс дээгүүр үзүүлэлт болоод байна.

ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ

  1. Японы хөрөнгийн зах зээл энэ 7 хоногт бага хэмжээнд өсөлттэй байлаа. “Nikkei 225 Index” 0.04 хувиар, “TOPIX Index” 0.47 хувиар тус тус өсөлттэй байв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн инфляц нь жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өссөн байгаа ба энэ нь Япон улсын мөнгөний сул бодлого баримталж байгаатай холбоотой байна.
  2. Иений ам.доллартой харьцах ханш 20 жилийн доод түвшиндээ хүрээд байна. Энэ талаар Японы төв банкны бодлого боловсруулагч мэдээлэхдээ цаашдын баримтлах бодлогодоо валют суларч байгаагаас үүсч буй компаниуд дахь сөрөг үр дагавар болон бизнес төлөвлөлтийн хүндрэл зэргийн анхаарч үзэх талаар мэдэгдлээ. Энэ 7 хоногт иений ам.доллартой харьцах ханш 128.49 байсан нь өмнөх 7 хоногийн 126.44 -оос илүү суларсан үзүүлэлт болоод байгаа юм.
  3. 4-р сарын Японы хэрэг эрхлэх газрын эдийн засгийн тайлангаас үзвэл коронавирусын хүнд нөхцөл байдал намжиж байгаатай холбоотойгоор Японы эдийн засаг сэргэх шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлээд байна. Мөн бизнесийн хөрөнгө оруулалт, аж үйлдвэрлэл нэмэгдсэн талаар дурдаад байна.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. БНХАУ-д коронавирусын тархалт их байгаатай холбоотойгоор бодлого боловсруулагчид хөл хорионы хязгаарлалт хэвээр байх талаар мэдэгдсэнээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээл уналтад орсон 7 хоног байлаа. “CSI 300 Index” буюу Шанхай, Шэньжэнь хотуудын хамгийн том хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг илэрхийлдэг индекс 4.2 хувиар буураад байгаа ба энэ нь 3-р сарын дунд үеэс хойших хамгийн өндөр бууралт болоод байгаа юм.
  2. АНУ-ын ХНС-аас 5-р сард болох Төв банкны ээлжит хурлаар АНУ-ын бодлогын хүүгийн хэмжээг хагас нэгжээр өсгөх магадлал өндөр байгааг мэдэгдсэн нь БНХАУ-ын бонд болон валютад дарамт учруулсан юм. БНХАУ-ын  засгийн газрын 10 жилийн хугацаатай үнэт цаасны өгөөж 7 хоногийн өмнө 2.818 хувь байсан бол энэ 7 хоногт 2.88 хувь болж өссөн байна. Юанийн ам.доллартой харьцах ханшийн хувьд 6.47-д хүрч, 7 хоногийн байдлаар 1.8 хувиар буураад байгаа юм.  
  3. БНХАУ-ын эдийн засаг оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсөөд байгаа нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт боллоо. Олон Улсын Валютын Сангаас БНХАУ-ын эдийн засгийн 2022 оны шинэчилсэн хүлээлтийг 4.8 хувиас 4.4 хувь болгон бууруулаад байгаа нь сүүлийн 3-н сарын хугацаанд тус улсын зээлжих зэрэглэлийг 2 дахь удаагаа бууруулахад нөлөөлөөд байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ