Онцлох ишлэл |
|
"2022 он эхэлснээс хойш газрын тос нь өсөлтийн өндөр гүйцэтгэлийг үзүүлээд байгаа хэдий ч цаашид нийлүүлэлтийн сүлжээний доголдол арилах төлөвтэй байгаа тул ханш буурах хүлээлттэй байна." -Д. Энхзаяа Ти Ди Би Секьюритис ҮЦК Гадаад арилжааны ахлах брокер |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
Дэлхий даяар өргөн хэрэглээтэй түүхий эдийн нэг болох газрын тос нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэд чухал нөлөө үзүүлдэг билээ. Тэгвэл хүн бүрийн амьдралд бодитоор нөлөө үзүүлж байдаг энэ түүхий эдийн үнэ яах төлөвтэй байна вэ? |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Өнгөрөгч 7 хоногт Монгол улсын хувьцааны зах зээл өсөлттэй байсанд Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) хувьцаат компаниудын 2022 оны хагас жилийн ашигт ажиллагаа сайн гарсан нь голлох нөлөөг үзүүллээ. ТОП-20 индекс 34,722.80 нэгжид хүрч, 2.92%-ийн өсөлтийг үзүүлсэн.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) бодлогын хүүг дахин 75 суурь нэгжээр өсгөсөн болон АНУ-ын эдийн засаг 2022 оны 2-р улиралд 0.9%-аар агшсан тухай мэдээнүүд гарсан хэдий ч АНУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт тогтвортой өсөлтийг үзүүллээ. АНУ-ын эдийн засаг агшсан тухай мэдээ гарсны дараагаар хөрөнгө оруулагчдад ХНБ-аас дахин бодлогын хүүг өндрөөр өсгөхгүй гэх хүлээлт үүссэн бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн дуршлыг нэмэгдүүлж улмаар хувьцааны зах зээл өсөлттэй байсан..
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Евро бүсийн 2022 оны 2-р улирлын эдийн засгийн өсөлт таамаглалаас өндөр буюу 0.7%-д хүрсэн нь Европын хувьцааны зах зээлийг өсөлттэй байхад нөлөөллөө. "STOXX Europe 600" индекс 2.96%, "Germany’s Xetra DAX" индекс 1.74%, "France’s CAC 40" индекс 3.73%, "FTSE MIB" индекс 5.63%, "UK’s FTSE 100" индекс 2.02%-ийн тус тусын өсөлттэй хаагдсан.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт бага хэмжээнд бууралттай байлаа. "Nikkei 225" индекс 0.4%, "TOPIX" индекс 0.8%-ийн тус тусын бууралттай хаагдсан.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээлийн голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт бууралттай байлаа. "Shanghai Composite" индекс 0.5%, "CSI 300" индекс 1.6%-ийн тус тус бууралттай хаагдсан. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 345 ширхэг бондыг нийт 87.22 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлын (FOMC) дараагаар АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) богино болон дунд хугацааны өгөөж буурсан бол урт хугацааны өгөөж тогтвортой байсан. АНУ-ын 2022 оны 2-р улирлын эдийн засаг агшсан мэдээ гарсны дараагаар богино болон дунд хугацааны ЗГҮЦ-ны худалдан авалт ихэссэн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
|
S&P GLOBAL: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2022 ОНД 2.5 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ |
2022.08.01 |
Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “S&P Global Ratings” байгууллага Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар буюу бага хэмжээгээр өсөх төлөвтэй гэж үзэж байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА |
2022.07.29 |
Өнгөрсөн онд цар тахлын нөхцөл байдлын улмаас дэлхий дахин эдийн засгийн хүнд сорилтуудтай тулгарсан ч Монголын хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Хөрөнгийн зах зээлд бий болсон эдгээр таатай уур амьгалын зэрэгцээ Монголын хөрөнгийн биржийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд сайжран 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа. |
Дэлгэрэнгүй |
|
|
|