{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.25 - 2022.07.29

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.25 - 2022.07.29


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 345 ширхэг бондыг нийт 87.22 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.07.25-2022.07.29-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

ӨдөрСимболАрилжсан ширхэгҮнийн дүнДээдДоод
12022.07.25-2022.07.29ETTD-BD-10/04/23-C0011-6.8                         249           77,838,737     312,605     312,605
ETTM-BD-08/05/25-C0029                           10                900,000       90,000       90,000
LNBD-BD-02/07/23-C0014-14                           55             5,442,250       98,950       98,950
LNDA-BD-02/12/23-C0024-14                           31             3,038,000       98,000       98,000
НИЙТ                          345           87,218,987  


ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. Холбооны нээлттэй зах зээлийн хорооны хурлын (FOMC) дараагаар АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) богино болон дунд хугацааны өгөөж буурсан бол урт хугацааны өгөөж тогтвортой байсан. АНУ-ын 2022 оны 2-р улирлын эдийн засаг агшсан мэдээ гарсны дараагаар богино болон дунд хугацааны ЗГҮЦ-ны худалдан авалт ихэссэн. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)                                                                                                                                                                                                                              
  2. ОХУ нь Европт нийлүүлэх байгалийн хийгээ багасгаж байгаа болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд хөрөнгө оруулагчид санаа зовниж улмаар, Евро бүсийн үндсэн ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт буурсан.
  3. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн болгоомжлолтой холбоотойгоор Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 0.22%-аас 0.18% болж буурсан.
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 2.806%-аас 2.775% болж буурсан.

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
9.387%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
8.212%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
5.274%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.011%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
8.491%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
21.846%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
39.897%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
8.280%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
8.459%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ