{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
ГАЗРЫН ТОСНЫ ӨГӨӨЖ БА ҮНИЙН ХҮЛЭЭЛТ, 2022 ОН

ГАЗРЫН ТОСНЫ ӨГӨӨЖ БА ҮНИЙН ХҮЛЭЭЛТ, 2022 ОН


Дэлхий даяар өргөн хэрэглээтэй түүхий эдийн нэг болох газрын тос нь бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэд чухал нөлөө үзүүлдэг билээ. Тэгвэл хүн бүрийн амьдралд бодитоор нөлөө үзүүлж байдаг энэ түүхий эдийн үнэ яах төлөвтэй байна вэ?

Ковид-19 тахлын үеэр газрын тосны хэрэглээ эрс буурч, брент газрын тос болон "WTI" газрын тос хоёрын ханшийн 1 сарын хугацаатай фьючерсийн үнэ хасах утга руу орж байсан бол 2022 онд дэлхийн улс орнуудын эдийн засаг эрчимжиж эхэлснээр ханш буцаад эрчимтэйгээр өссөн юм. Ханшийн өсөлтөд ОХУ болон Украйн улсын дайнаас үүсэн нийлүүлэлтийн сүлжээний доголдол мөн нөлөөлсөн.

Дайны эхэн үед 1 баррель "WTI" газрын тосны үнэ $131 хүрч байсан бол өнөөдрийн байдлаар $98.44 болж буурсан байдалтай байна. Өнгөрсөн 7 хоногийн Лхагва гарагт АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ таамгийг эвдэж -4.52 сая баррель бууралттай гарсан. Энэ нь зах зээлийн эрэлт өндөр байгааг харуулж, газрын тосны ханш $3.16-р буюу 3.24%-аар өссөн юм. Гэвч Баасан гарагт дахин 4.63%-аар унаж хаагдсан. Учир нь 8 сарын 3-ны Лхагва гарагт "OPEC+"-ын гишүүн орнуудын уулзалт болох бөгөөд энэ уулзалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх үү эсвэл хэвээр үлдээх үү гэдгийг шийдвэрлэх юм. Хэрэв өсгөвөл нийлүүлэлт нэмэгдэж газрын тосны ханш унах төлөвтэй байна.

Блүүмбергийн шинжээчдийн 2022 оноос 2025 он хүртэлх таамгаар газрын тос тогтвортой буурах хүлээлттэй байгаа бөгөөд брент газрын тос 2022 онд $95, 2025 онд $80 хүрэх таамагтай байна. Харин "WTI" газрын тос 2022 онд $96.83, 2025 онд $82 хүрнэ гэх таамагтай байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ