{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ТҮВШИН

АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ТҮВШИН


Монголбанк Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 9 дүгээр сарын 16, 20-ны өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 2.0 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.0 хувьд хүргэх, мөн хүүгийн коридорыг бодлогын хүүгээс +/-2 нэгж хувьд тогтоон өргөтгөх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүүгийн түвшний өсөлтүүд, үүний дотор хадгаламж, бонд болон бусад хүүгийн түвшин өссөн байна.

Арилжааны банкнуудын хувьд энгийн хугацаатай хадгаламжийн хүү 7-р сараас хойш аажмаар өсөж, 10-р сард харгалзах хугацаанаас хамааран дунджаар 8.2-12.8 хувьд хүрчээ. Хадгаламжийн төрөл бүрд харгалзах хүүгийн түвшин ялгаатай тул энэ удаад бид банкнуудын энгийн хугацаатай хадгаламжийн хүүг онцлон авч харьцууллаа.   

Системийн нөлөө бүхий банк: 

2022 оны 10-р сарын байдлаар системийн нөлөө бүхий банкнууд болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк болон Төрийн банкнуудын иргэдийн энгийн хугацаатай хадгаламжийн хүүгийн түвшин дунджаар 9.4-12.8 хувьтай байна. Эдгээрээс Худалдаа, хөгжлийн банкны иргэдийн энгийн хугацаатай хадгаламжийн хүү хамгийн өндөр буюу 3-24 сарын хугацаатай хадгаламж 9.7-13.0 хувийн хүүтэй байна. Харин Хас банкны хувьд бусад банкнуудтай харьцуулахад хадгаламжийн хүү бага буюу тус хугацааны хадгаламж  9.4-12.7 хувьтай байна (Хүснэгт 1).

Бусад банкнууд: 

Бусад банкнуудын хувьд тус төрлийн хадгаламжийн хүү хугацаанаас хамааран дунджаар 9.5- 12.9 хувьтай байна. Эдгээрээс Ариг банкны 3-24 сарын хугацаатай хадгаламжийн хүүгийн түвшин хамгийн өндөр буюу 10.7-13.9 хувьтай байгаа бол Чингис хаан банкны хадгаламжийн хүү бага буюу 7.2-11.2 хувьтай байна.

Хүснэгт 1. Арилжааны банкнуудын иргэдийн энгийн хугацаатай хадгаламжийн хүү, 2022.10.31-ний байдлаар

Банк
3 сар
6 сар
9 сар
12 сар
18 сар
24 сар
Хаан банк
9.5%
10.5%
11.0%
12.3%
12.5%
12.8%
Худалдаа хөгжлийн банк
9.7%
10.7%
11.2%
12.5%
12.7%
13.0%
Голомт банк
9.5%
10.5%
11.0%
12.4%
12.5%
12.8%
Хас банк
9.4%
10.0%
10.7%
11.6%
11.6%
12.7%
Төрийн банк
9.1%
10.6%
11.5%
12.3%
12.5%
12.8%
Капитрон банк
10.2%
10.8%
12.0%
13.2%
13.8%
13.8%
Чингис хаан банк
7.2%
9.0%
9.8%
11.2%
11.2%
11.2%
Богд банк
9.7%
10.7%
11.2%
12.7%
12.7%
12.9%
Ариг банк
10.7%
11.0%
12.1%
13.5%
13.8%
13.9%
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
8.0%
10.0%
11.0%
11.5%
11.5%
11.5%
Тээвэр хөгжлийн банк
11.0%
11.0%
12.0%
13.2%
13.8%
13.8%

Эх сурвалж: Банкнуудын албан ёсны веб хуудас

* Ногоон өнгөөр өмнөх сараас өссөнг илэрхийлэв

 

Банк
3 сар
6 сар
9 сар
12 сар
18 сар
24 сар
Хаан банк
9.5%
10.5%
N/A
12.3%
N/A
N/A
Худалдаа хөгжлийн банк
9.7%
10.7%
11.2%
12.5%
12.6%
13.0%
Голомт банк
9.5%
10.5%
11.0%
12.4%
N/A
N/A
Хас банк
9.4%
10.0%
10.7%
11.6%
11.6%
12.7%
Төрийн банк
9.1%
10.6%
N/A
12.3%
12.5%
12.8%
Капитрон банк
10.2%
10.8%
12.0%
13.2%
13.8%
13.8%
Чингис хаан банк
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Гэрээ
Богд банк
9.7%
10.7%
11.2%
12.7%
12.7%
12.9%
Ариг банк
10.7%
11.0%
12.1%
13.5%
13.8%
13.9%
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
8.0%
10.0%
11.0%
11.5%
11.5%
11.5%
Тээвэр хөгжлийн банк
11.0%
11.0%
12.0%
13.2%
13.8%
13.8%

Эх сурвалж: Банкнуудын албан ёсны веб хуудас

* Ногоон өнгөөр өмнөх сараас өссөнг илэрхийлэв

Үүний зэрэгцээ, нээлттэй бонд болон биржийн бус зах зээл дээр гарсан хаалттай бондын дундаж хүү бодлогын хүүгийн өсөлттэй уялдан өссөн байна.

Нээлттэй бондын хүү: 

Он гарснаас хойш нээлттэй зах зээл дээр 1-р сард 24 сарын хугацаатай Омни ХБҮЦ 14.5 хувьтайгаар, 4-р сард ЭТТ бондын 36 сарын хугацаатай Транч 4 бонд нь бодлогын хүү +4 хувьтайгаар, 6-р сард 18 сарын хугацаатай Симпл ХБҮЦ 15 хувьтайгаар, 8-р сард 24 сарын хугацаатай Бэрс ХБҮЦ 16.8 хувьтайгаар, 10-р сард 24 сарын хугацаатай Лэнд ХБҮЦ 17.0 хувьтайгаар гарсан ба хугацаа өнгөрөх тусам зах зээлийн нөхцөл байдалтай уялдан хүүгийн түвшин өссөн байна.

Хаалттай бондын хүү:

Биржийн бус зах зээл дээр 10-р сард гарсан бондуудын тухайд авч үзвэл 6 сарын хугацаатай бондын дундаж хүү 15.0 хувь, 12 сарын хугацаатай бондын дундаж хүү 15.6 хувь, 18 сартай бондын дундаж хүү 19.8 хувьтай байна. Харин он гарснаас хойш тус зах зээл дээр гарсан бондын дундаж хүүг хугацаагаар нь авч үзвэл 6 сарын хугацаатай бондын дундаж хүү 14.4 хувь, 9 болон 12 сарын хугацаатай бондын дундаж хүү 15.0 хувь, 18 сарын хугацаатай бондын дундаж хүү 16.2 хувь, 24 сарын хугацаатай бондын дундаж хүү 15.6 хувьтай байгаа ба энэ нь энгийн хугацаатай хадгаламжийн хүүгийн түвшнээс дунджаар 4 орчим хувь өндөр үзүүлэлт юм.

Эх сурвалж: Арилжааны банкнуудын албан ёсны веб хуудас, Монголбанк, ББЗЗ-ийн мэдээ

Эцэст нь улсын хэмжээнд 2022 оны 9-р сарын байдлаар инфляцын түвшин Улаанбаатар хотын хэмжээнд 14.0 хувь, улсын хэмжээнд 13.8 хувьтай гарлаа. Монголбанкны 2022 оны 9 дүгээр сарын “Инфляцын тайлан”-д дурдсанаар инфляцын төсөөлөл энэ онд буурах хэдий ч ирэх онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон юм. Иймд инфляцын түвшин өндөр энэ цаг үед хөрөнгө оруулагч та уламжлалт бүтээгдэхүүн болох хадгаламжаас илүү бусад төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалтын эрсдэлийг харгалзан үзэж хөрөнгө оруулах нь өөрийн мөнгөний үнэ цэнийг алдагдуулахгүй барих, цаашлаад нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news