-
ТИ ДИ БИ соёл, ёс зүй
Монгол улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны охин компани гэдгээрээ бид бахархаж, толгой компанийнхаа соёл, ёс зүйгээс үлгэр дуурайлал аван ажилладаг.
Үе үеийн ажилтнуудын нэгдсэн зорилго, итгэл үнэмшил, бүтээлд тулгуурлан бий болж буй үнэт зүйлс, хүнлэг ёс зүй, соёлын хэм хэмжээний бүрдэл нь бидний соёл юм.
Харилцагч, хамт олноо хүндэтгэн, үнэнч, шударга, үр бүтээлтэй ажиллах нь бидний ёс зүй юм.
Бидний бахархал
Хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлэн ажиллаж буй ажилтнууд, мөн бидний бүтээж байгаа түүх, ололт, амжилтууд бидний бахархал юм.
Бидэнд итгэл хүлээлгэсэн харилцагч болон итгэлцлийн гүүр болсон ажилтнууд бидний хамгийн том хөрөнгө бөгөөд бид ажилтнуудынхаа шинийг санаачлах таатай орчин, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх боломж бололцоог бүрдүүлэхэд анхааран ажилладаг.
-
Та туршлагагүй байж болно, гэхдээ Таныг үнэ цэнэтэй, чадварлаг мэргэжилтэн болгох туршлага бидэнд бий бөгөөд Танд дараах боломжуудыг олгож байна.
ЗУРАГ НЭР КОНТЕНТ Хамт олон хАмт олон:
- Хамтын хөдөлмөрөөр бий болсон тав тухтай орчин
- Манлайлагч, чадварлаг мэргэжилтнүүд, авьяаслаг, спортлог залуустай гар нийлэн ажиллаж, бидэнтэй хүчээ нэгтгэн хөгжин дэвших
- Нэгэн зорилго, нэгдмэл тэмүүлэлтэй хамт олны дэмжлэг
ХӨГЖИХ БОЛОМЖ Хөгжих Боломж
- Ажил, мэргэжлийн ур чадварыг өөртөө шинээр бий болгох
- Мэргэшүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх сургалтад тогтмол хамрагдах
- Хийсэн бүтээснээ шударга, бодитойгоор үнэлүүлэх боломж нээлттэй
УРАМШУУЛАЛ Урамшуулал
- Хөрөнгийн зах зээлийн салбарт өрсөлдөхүйц цалин, шагнал, урамшууллын систем
- Ажлын чанар, бүтээмжид тулгуурласан гүйцэтгэлийн үнэлгээ
БУСАД БОЛОМЖ Бусад боломж:
- Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан хөнгөлөлт, тэтгэмж, тусламжид хамрагдах
- Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах
- Тодорхой нөхцөлийг хангаснаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах бүрэн боломжтой
Та бидэнтэй нэгдэхээр шийдсэн бол:
-
Ажилтан сонгон шалгаруулалт
Бид ажилтан сонгон шалгаруулахдаа нээлттэй, ил тод, шударга зарчмыг баримталдаг бөгөөд Танд өөрийгөө бодитоор илэрхийлэх боломжоор бүрэн хангана.
Анкет хүлээн авах Анкет сонгон шалгаруулалт Мэргэжлийн тестийн шалгалт Ажлын ярилцлага (1-2 удаа) Ажилд авах санал тавих Оюутанд зориулсан хөтөлбөрийн сонгон шалгаруулалт
Оюутанд зориулсан ажлын байранд дадлагажих хөтөлбөр болон бусад хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын хүсэлтийг хүлээн авч Танд өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.
Анкет хүлээн авах Анкет сонгон шалгаруулалт Даалгавар өгч, дүгнэх Ярилцлага Хөтөлбөрт хамрагдах -
Оюутны булан
Оюутанд зориулсан ажлын байранд дадлагажих хөтөлбөр Бакалаврын болон Магистрын хөтөлбөрөөр гадаад болон дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутанд зориулагдсан ажлын байранд дадлагажих хөтөлбөр юм.Оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практик мэдлэгийг өргөжүүлэх, компанийн бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцуулах, ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгодог.Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага
- Их, дээд сургуулийн төгсөх курсийн оюутан байх
- Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш
- Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр цаашид ажиллах хүсэл эрмэлзэлтэй
- Багаар ажиллах чадвартай
- Ажлын бүтэн цагаар ажиллах боломжтой
- Харилцааны өндөр соёлтой
- Шинийг санаачлагч, нийгмийн идэвхитэй
Дадлага хийх оюутны бүрдүүлэх материал
- Хөтөлбөрт хамрагдах оюутны анкет. Маягтыг энд дарж татаж авна уу
- Их, дээд сургуулиас олгосон албан ёсны хүсэлт, томилолт
- Оюутны сурлагын голч дүнгийн тухай тодорхойлолт
- Оюутны дадлагын удирдамж
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Эрдэм шинжилгээний ажил болон бусад уралдаан, тэмцээний өргөмжлөл, дурсамжийн хуулбар
Дадлага хийлгэх зөвшөөрөл олгох
Оюутны материалыг судалж, ажлын 3 хоногт багтаан дадлага хийлгэх эсэх талаар хариу өгнө.Дадлага хийсэн тодорхойлолт авах
Тухайн оюутан дадлага хийж дууссаны дараа дадлагын тайланг бэлтгэн, дадлага удирдсан ажилтнаар үнэлгээний хуудсыг бөглүүлснээр дадлага хийсэн тодорхойлолт авна.Дадлагаа сайн хийж, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ компаниас ажлын санал хүлээн авах боломжтой.Танд амжилт хүсье!Судлаач оюутан хөтөлбөр Бакалаврын болон Магистрын хөтөлбөрөөр гадаад болон дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутанд зориулагдсан хөтөлбөр бөгөөд уг хөтөлбөрт хамрагдсанаар компанийн менторын удирдлаган доор төслийн судалгааны ажилд бие даан оролцох боломжтой.Оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, практик мэдлэгийг өргөжүүлэх, компанийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн судалгаанд менторын тусламжтайгаар ажиллаж, ажлын арга барилд суралцах, хийсэн ажлынхаа үр дүнг дүгнүүлэн өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад судлаач оюутан хөтөлбөрт хамрагдах боломжийг олгож байна.Уг хөтөлбөр нь тухай бүр компанийн цахим хуудсаар дамжин зарлагдана.Судлаач оюутанд тавигдах шаардлага
- Их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш курсийн оюутан байх
- Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш
- Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр цаашид ажиллах хүсэл эрмэлзэлтэй
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой
- Шинийг санаачлагч, нийгмийн идэвхитэй
Судлаач оюутны бүрдүүлэх материал
- Хөтөлбөрт хамрагдах оюутны анкет. Маягтыг энд дарж татаж авна уу.
- Оюутны сурлагын голч дүнгийн тухай тодорхойлолт
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Эрдэм шинжилгээний ажил болон бусад уралдаан, тэмцээний өргөмжлөл, дурсамжийн хуулбар
Хөтөлбөрт хамрагдах зөвшөөрөл олгох
Оюутны материалыг судалж, хөтөлбөрт заасан хугацаанд багтаан хариу өгнө.Хөтөлбөрт амжилттай хамрагдаж, ажлын гүйцэтгэлд өндөр үнэлгээ аван, богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан оюутан төгсөх үедээ компаниас ажлын санал хүлээн авах боломжтой.Танд амжилт хүсье!
Харилцагч, хамт олноо хүндэтгэн, үнэнч, шударга, үр бүтээлтэй ажиллах нь бидний ёс зүй юм.
Та ажилд орох өргөдлөө анкет өгөх цэсээр орж онлайнаар бөглөхөөс гадна hr@tdbsecurities.mn хаягаар болон манай компанийн байранд ирж өгөх боломжтой.
Анкет өгөх