{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Үндсэн цэс
20 30 40 50 60 70 80
Арилжаанд хэрхэн
оролцох вэ?
Хөрөнгийн зах зээл гэдэг нь харьцангуй урт хугацаатай буюу нэг жил болон түүнээс дээш хугацаатай үнэт цаас, санхүүгийн хэрэгслүүдийг арилжаалж буй зах зээл юм. Хөрөнгийн зах зээл нь төрөл бүрийн үнэт цаасыг гаргаж арилжаалах замаар эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломжийг бүрдүүлдэг.
Харилцагч 1. Дансаа нээлгэх 2. Мөнгө байршуулах 3. Захиалга өгөх Захиалга биелүүлэх Арилжааны төлбөр тооцооны мэдээлэл Арилжааны төлбөр тооцооны мэдээлэл Арилжааны мэдээлэл 4. Үнэт цаасаа авах
Үнэт цаас гаргагч үнэт цаасаа нийтэд анх удаа санал болгон арилжсаны дараа үнэт цаасыг хөрөнгө оруулагчид хоорондоо дахин арилжихыг хоёрдогч зах зээлийн арилжаа гэх бөгөөд Монголын хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдаж буй Засгийн Газрын үнэт цаас, компанийн бонд болон хувьцааг хоёрдогч зах зээл дээрээс худалдан авах үйл ажиллагаа нь дараах зарчмаар явагдана.
Харилцагч 1. Дансаа нээлгэх 2. Мөнгө байршуулах 3. Захиалга өгөх Үлдэгдэл шалгах Захиалга биелүүлэх Арилжааны төлбөр тооцооны мэдээлэл Арилжааны төлбөр тооцооны мэдээлэл Арилжааны төлбөр тооцооны мэдээлэл Арилжааны мэдээлэл 4. Үнэт цаасаа авах
Төлбөр тооцооны Т+ систем гэж юу вэ?

Таны үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэгдэхэд 2 чухал огноо байдаг. Эдгээр нь арилжааны өдөр (transaction date) болон арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх өдөр (settlement date) юм.

Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо нь ихэвчлэн арилжаа явагдсан өдрөөс хойш 3 хоногийн дотор гүйцэтгэгддэг.

Жишээ нь:

T + 0

Энэ нь арилжаа явагдсан “T” өдөр буюу “transaction date” дотроо төлбөр тооцоо гүйцэтгэгдэнэ гэсэн үг юм.

T + 1

Арилжааны өдрөөс хойш 1 хоногийн дотор арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэгдэнэ.

T + 2

Арилжааны өдрөөс хойш 2 хоногийн дотор арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэгдэнэ.

T + 3

Арилжааны өдрөөс хойш 3 хоногийн дотор арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэгдэнэ.

Таны худалдан авсан болон худалдсан үнэт цаасны төлбөр тооцоо нь ажлын T+ хоногийн дараа хийгдэх бөгөөд хэрэв та үнэт цаас худалдсан тохиолдолд таны эзэмшилд буй үнэт цаас ажлын T+ хоногийн дараа худалдан авсан талд шилжин,таны мөнгө Клиринг банкин дахь таны төлбөр тооцооны дансанд орно.

Хэрэв та үнэт цаас худалдан авсан тохиолдолд ажлын T+ хоногийн дараа таны худалдан авсан үнэт цаас таны үнэт цаасны дансанд орж холбогдох төлбөр Клиринг банкин дахь таны үнэт цаасны төлбөр тооцооны данснаас суутгагдана.

T+ өдөр буюу арилжааны төлбөр тооцоо хэд хоногийн дотор гүйцэтгэгдэх нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржээс тогтоосон арилжааны төлбөр тооцооны заавар журмын дагуу зохицуулагддаг бөгөөд одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөр тооцоо нь T+1 горимоор гүйцэтгэгдэж байна.

Арилжаанд оролцохын тулд танд эдгээр 4 төрлийн данс нээгдэнэ:
Данс нээгдэх байгууллага Данс Дансыг хэн нээлгэх вэ? Хадгалагдах хөрөнгө Дансны зориулалт Дансанд мөнгөн орлого орох тохиолдлууд Данснаас мөнгөн зарлага гаргах
1
Үнэт цаасны компани
Үнэт цаасны данс Өөрийн биеэр ирж дансаа нээлгэх
(Шууд нээгдэнэ)
Үнэт цаас
  • Үнэт цаасны арилжаанд оролцох
  • Үнэт цаасаа хадгалах
  • Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдэхгүй
  • Мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийгдэхгүй
2
Үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх (Клиринг) банк
Үнэт цаасны төлбөр тооцооны дундын данс Өөрийн биеэр ирж дансаа нээлгэх
(Шууд нээгдэнэ)
Мөнгөн хөрөнгө
  • Хоёрдогч зах зээлийн арилжааны мөнгөн төлбөр тооцоог гүйцэтгэх
  • Хоёрдогч зах зээл дээрээс үнэт цаас худалдан авах мөнгөн хөрөнгөө байршуулах
  • Үнэт цаасаа худалдсан тохиолдолд, үнэт цаас худалдсан мөнгөн орлого дансанд шилжин орно.
  • Онлайнаар мөнгө хүсэх өргөдөл илгээн дурын банкин дах дансандаа мөнгөө хүлээн авна.
  • Үнэт цаасны компани дээр ирж мөнгө хүсэх өргөдөл гаргаж болно.
3
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн данс Үнэт цаасны компани таны өмнөөс дансыг нээлгэнэ
(Ажлын 1-2 хоногт нээгдэнэ)
Үнэт цаас
Ногдол ашиг
Ногдол хувь
  • Үнэт цаасны төвлөрсөн бүртгэл
  • Хувьцаат компани ногдол ашгаа ҮЦТХТ-өөр дамжуулан хуваарилахаар шийдсэн бол тус ногдол ашгийн мөнгө
  • Компани татан буугдсан тохиолдолд хувьцаанд ногдох ногдол хувийн мөнгө орж болно.
  • Үнэт цаасны компани дээр ирж мөнгө хүсэх өргөдөл гаргана.
4
Арилжааны төлбөр тооцоо
Үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны данс Үнэт цаасны компани таны өмнөөс дансыг нээлгэнэ
(Ажлын 1-2 хоногт нээгдэнэ)
Мөнгөн хөрөнгө
  • Анхдагч зах зээлийн арилжааны төлбөр тооцоо гүйцэтгэх
  • Анхдагч зах зээлийн арилжаанд оролцон үнэт цаас худалдан авах мөнгөө байршуулах
  • Таны худалдан авсан бондын эргэн төлөлт болон хүүгийн төлбөр энэ дансанд шилжин орно
  • Үнэт цаасны компани дээр ирж мөнгө хүсэх өргөдөл гаргана.
Арилжаанд хэрхэн оролцох вэ?
Та хөрөнгийн биржийн арилжаанд оролцон үнэт цаас худалдан авах бол дараах энгийн алхмуудыг хийхэд л болно.
Үнэт цаасны компанийг сонгох 01
Дансаа нээлгэх 02
Худалдан авах үнэт цаасаа сонгох 03
Үнэт цаас авах мөнгөө байруулах 04
Захиалга өгөх 05
Үргэлжлүүлэх
Үнэт цаасны компаниа сонгох
Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулахад аливаа эрсдэлийг бууруулахад чиглэсэн дагаж мөрдөх журам, заавар, хүлээх үүрэг хариуцлага багагүй байдаг. Иймд та үнэт цаасны зах зээлийн бүхий л харилцаанд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниар дамжуулан оролцох шаардлагатай байдаг.
Та үйлчлүүлэх үнэт цаасны компаниа сонгохдоо дараах зүйлсийг харгалзан үзэх нь чухал. Үүнд:
Үйлчилгээ
  • Мэргэжлийн чанартай үйлчилгээтэй
  • Үнэт цаасны арилжаанд хялбар, цаг хугацааны хоцрогдолгүйгээр оролцох боломжуудыг нээж өгсөн
  • Найдвартай тогтмол үйл ажиллагаатай
  • Эрсдэл даах чадвар, санхүүгийн үзүүлэлт нь сайн
  • Зах зээлд танигдсан, нэр хүндтэй
Боловсон хүчин
  • Мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй
  • Ёс зүйн өндөр хариуцлагатай
Нэмэлт үйлчилгээ
  • Хөрөнгийн зах зээлийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр тогтмол хангадаг, үнэн зөв, бодитой мэдээлэлтэй
  • Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хөл нийлүүлэн алхаж, шинийг санаачилж, харилцагчиддаа шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох чадвартай
  • Дэвшилтэт програм хангамж, онлайн үйлчилгээтэй
Үйлчилгээний хураамж
  • Шимтгэл, хураамжийн уян хатан нөхцөлтэй
  • Үнэт цаасны компанийн арилжааны шимтгэлд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Арилжааны төлбөр тооцоо болон үнэт цаасны компанийн өөрийн шимтгэл хураамж багтсан байдаг.
Үнэт цаасны дансаа нээлгэх
Та үйлчлүүлэхээр сонгосон үнэт цаасны компани дээрээ дараах бичиг баримтын хамт өөрийн биеээр хүрэлцэн ирж үнэт цаасны дансаа нээлгээрэй.
Энд дарж данс нээх
хүсэлт илгээнэ үү.
Хүсэлт илгээх
Үнэт цаас худалдан авахдаа юуг анхаарах вэ? Хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд оролцон хамгийн бага эрсдэлийн түвшинд хамгийн өндөр өгөөж хүртэхийг зорьдог. Иймд, худалдан авах үнэт цаасаа сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.
Хөрөнгө оруулалтын хэмжээ, боломжоо тодорхойлох
Хөрөнгө оруулалтын
зорилгоо
тодорхойлох
Өөрийн арилжааны
дүрэмтэй байх
Суралцах,
хөгжих
Үнэт цаасны зах зээл нь эрсдэл өндөртэй тул зээл болон түүнтэй адилтгах хөрөнгөөр бус харин өөрийн сул чөлөөт хөрөнгийн эх үүсвэрээр арилжаанд оролцохыг зөвлөдөг.
Урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт хийх эсвэл богино хугацаанд үнэт цаасны ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор арилжаанд оролцож байгаа эсэх зэргээр зорилгоо тодорхойлох.
Өөрийн хийсэн судалгаа шинжилгээ болон цуглуулсан мэдээ мэдээлэлд үндэслэн арилжаанд оролцох.
Өөрийн үнэлэлт дүгнэлттэй, зах зээлд мэдрэг байх;
Үнэт цаасны суурь болон техник шинжилгээний ойлголттой байх;
Хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээллээ байнга тэлэх;
Хөрөнгө оруулалт хийх үнэт цаасны төрлөө сонгох Хувьцаа, бондын ялгаа
Хувьцаа Бонд
Үнэт цаас гаргагч
  • Хувьцаат компаниуд
  • Засгийн газар
  • Аймаг, нийслэл, орон нутгийн захиргаа
  • Санхүүгийн байгууллага
  • Компаниуд
Үнэт цаасыг худалдан авснаар
  • Тухайн компанийн хувьцаа эзэмшигч болно
  • Тухайн компанийн зээлдүүлэгч болно
Өгөөж
  • Ногдол ашиг
  • Хувьцааны ханшийн зөрүүний ашиг/алдагдал
  • Хүүгийн орлого
  • Бондын үнийн зөрүүний ашиг/алдагдал
Эрсдэл
  • Эрсдэл ихтэй
  • Эрсдэл харьцангуй бага
Хугацаа
  • Эргэн төлөгдөх нөхцөлгүй
  • Компани оршин тогтнох бүхий л хугацаанд хүчин төгөлдөр
  • Тодорхой хугацааны дараа эргэн төлөгдөнө
  • Бондын гаргасан хугацаанд хүчин төгөлдөр
Төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд
  • Компанийг татан буулгах үед үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх
  • Бонд гаргагч төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд бондын барьцаа хөрөнгөөс төлбөрийг барагдуулна.
01
Анхдагч
зах зээлийн
арилжаа

Та анхдагч зах зээл дээрээс нийтэд санал болгож буй Засгийн газрын үнэт цаас болон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд анх удаа эсвэл нэмэлт үнэт цаас гаргаж буй компанийн хувьцаа, бондыг худалдан авах боломжтой. Та үнэт цаас худалдан авах төлбөрөө Арилжааны төлбөр тооцооны төв дэх өөрийн 12 оронтой дансандаа урьдчилан байршуулна.


Мөнгө шилжүүлэх заавар
Дансны дугаар: 0071.....
Хүлээн авах банк: Арилжааны төлбөр тооцооны төв
Хүлээн авагчийн нэр: Харилцагчийн овог, нэр
Шилжүүлэх дүн: Үнэт цаасны үнэ + брокерын шимтгэл
02
Хоёрдогч
зах зээлийн
арилжаа

Та Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьцаа, компанийн бонд болон Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах бол төлбөрөө клиринг банкин дахь үнэт цаасны төлбөр тооцооны дундын дансандаа урьдчилан байршуулна.


Мөнгө шилжүүлэх заавар
Дансны дугаар: 4.....
Хүлээн авах банк: Худалдаа хөгжлийн банк
Хүлээн авагчийн нэр: Харилцагчийн овог, нэр
Шилжүүлэх дүн: Үнэт цаасны үнэ + брокерын шимтгэл
Өөрийн биеэр ирж захиалга өгөх

Харилцагч та өөрийн биеээр манай арилжааны танхимд хүрэлцэн ирж захиалгаа өгөх боломжтой бөгөөд брокероос худалдан авахаар сонирхож буй үнэт цаас болон хөрөнгийн зах зээлийн талаар мэдээ, мэдээллийг авах боломжтой.

Интернетээр захиалга өгөх

Харилцагч үнэт цаасны арилжааны онлайн үйлчилгээ авсан тохиолдолд www.tdbsecurities.mn цахим хуудас болон гар утаснаасаа “TDB ONLINE” аппликейшнд байрших платформоор онлайн арилжааны системд нэвтрэн захиалгаа шууд өгөх боломжтой. Таны өгсөн захиалга цаг хугацааны ямар ч хоцрогдолгүйгээр Монголын хөрөнгийн биржийн захиалгын санд орно.

Утсаар захиалга өгөх

Харилцагч өөрийн биеэр болон онлайнаар захиалгаа өгөх боломжгүй бол утсаар захиалга өгөх үйлчилгээг сонгох боломжтой. Тус үйлчилгээг авснаар та утсаар захиалгаа өгөн, ажлын 3 хоногийн дотор ирж захиалгын гэрээнд гарын үсэг зуран захиалгаа баталгаажуулах шаардлагатайг анхаарна уу.


Танд амжилт хүсье
Жижиг дэлгэц дээр үзэхэд тохиромжгүй учир та том дэлгэцтэй төхөөрөмжнөөс манай интерактив хөтөчийг үзнэ үү.

Энэхүү интерактив хөтөч нь зөвхөн иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хөрөнгийн зах зээлийн талаар ерөнхий мэдлэгийг хүргэх зорилгоор бэлтгэгдсэн бөгөөд хөрөнгийн зах зээлийн талаар шаардлагатай бүх мэдээллийг агуулаагүй болно.