ОГНОО | ГАРЧИГ | ТЕКСТ | ЗУРАГ |
---|---|---|---|
2008.08 | “Ти Ди Би Капитал” ХХК үүсгэн байгуулагдав | ||
2010.12 | “Ти Ди Би Капитал” ХХК үйл ажиллагаа эхлүүлэв | Монгол улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банк хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өөрийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газрын бүтцийг шинэчлэн Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг өөрийн охин компани болох Ти Ди Би Капитал ХХК-д шилжүүлэв. | |
2011.01 | Хөрөнгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх авав | Санхүүгийн зохицуулах хороонооос андеррайтер болон харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ (брокер) үзүүлэх тусгай зөвшөөрлийг авснаар Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэв. |
ОГНОО | ГАРЧИГ | ТЕКСТ | ЗУРАГ |
---|---|---|---|
2011.03 | Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авав | Санхүүгийн зохицуулах хороонооос андеррайтер болон харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ (брокер) үзүүлэх тусгай зөвшөөрлийг авлаа. | |
2011.04 | Монголын хөрөнгийн биржид гишүүнээр элсэн, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч болов |
ОГНОО | ГАРЧИГ | ТЕКСТ | ЗУРАГ |
---|---|---|---|
2012.07 | Үнэт цаасны төлбөр тооцооны Т+3 горимын анхны гүйлгээг хийв | Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнэт цаасны төлбөр тооцооны T+3 төлбөр тооцооны шинэ горимд Төлбөр тооцооны банкаар дамжин хийгдэх анхны гүйлгээг хийв. | |
2012.12 | Үнэт цаасны “Back Office” бүртгэл хийх програм хангамжийг дотооддоо анх удаа нэвтрүүлэв | Монголын хөрөнгийн биржийн арилжааны системийн шинэчлэлтэй холбоотойгоор үнэт цаасны тайлан, тооцоог бүртгэх, хөтлөх “Back Office” бүртгэлийн системийг хөгжүүлэлт хийн дотооддоо анх удаа үйл ажиллагаандаа нэвтрүүлэв. | |
2013.05 | Үнэт цаасны онлайн захиалгын үйлчилгээг дотооддоо анх удаа нэвтрүүлэв | Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, харилцагчиддаа технологид суурилсан хялбар, шинэлэг үйлчилгээг хүргэх зорилгоор үнэт цаасны арилжаанд онлайнаар оролцох, захиалга өгөх, дансаа хянах боломжтой интернэт арилжааны системийг дотооддоо анх удаа нэвтрүүллээ. | |
2015.09 | Монголын хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” системтэй шууд холболт хийсэн анхны үнэт цаасны компани болов | Монголын Хөрөнгийн Биржийн “Миллениум Ай Ти” системд анхны шууд холболтыг хийсэн, олон улсын стандартад нийцсэн үнэт цаасны онлайн арилжааны системийг дотоодын зах зээлд анх удаа нэвтрүүллээ. | |
2017.09 | Гар утасны аппликэйшн ашиглан арилжаанд оролцох боломжтой боллоо | Худалдаа, хөгжлийн банкны ebank аппликэйшнаар дамжуулан үнэт цаасны арилжаанд гар утаснаасаа оролцох боломжтой болгосон нь харилцагчдын цаг завыг хэмнэсэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бас нэгэн алхам боллоо. | |
2017.12 | Төлбөр тооцооны дундын данснаас мөнгө хүсэх өргөдлийг онлайнаар илгээдэг болов. | Харилцагчийн арилжааны системийн хөгжүүлэлтийг хийж, клирингийн дундын данснаас зарлага гаргах процессыг хялбаршуулан харилцагчдын мөнгө хүсэх өргөдлийг онлайнаар авах үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ. |
2011.12 | Монголын хөрөнгийн биржийн арилжааны 23 хувийг гүйцэтгэв | 2011 онд Монголын хөрөнгийн бирж дээр 105.8 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь нийт арилжааны 23 хувийг эзэлж, арилжааны дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэв. | |
2012.09 | Худалдаа, хөгжлийн банкны олон улсад гаргасан бондыг хамтран зохион байгуулав | Худалдаа, хөгжлийн банкны 300 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргах ажлыг нэр хүнд бүхий олон улсын банкуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус бонд нь жилийн 8.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бөгөөд бондын хөрөнгө оруулагчдын 60 хувь нь дэлхийн нэр хүнд бүхий хөрөнгийн удирдлагын компаниуд, 25 хувь нь дэлхийн томоохон банкууд, 15 хувь нь бусад санхүүгийн байгууллагууд байна. | |
2012.12 | Монгол улсын Засгийн газрын олон улсад гаргасан анхны бондыг хамтран зохион байгуулав | Монгол улсын Засгийн газрын 5 тэрбум ам.долларын Глобал дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд анхлан гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргах ажлыг нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус бонд нь US$1.0 тэрбум ам.долларын, жилийн 5.125 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай, US$500.0 сая ам.долларын, жилийн 4.125 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай хоёр хэсгээс бүрдэнэ. | |
2013.12 | Монголын хөрөнгийн биржийн арилжааны 13 хувийг гүйцэтгэв | 2013 онд Монголын хөрөнгийн бирж дээр 26 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь нийт арилжааны 13 хувийг эзэлж, арилжааны дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгдэв. | |
2014.01 | Худалдаа, хөгжлийн банкны олон улсад гаргасан анхны юанийн бондыг хамтран зохион байгуулав | Худалдаа, хөгжлийн банкны 700 сая юанийн бондыг олон улсын зах зээлд гаргах ажлыг нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус бонд нь Монгол улсаас олон улсад гарсан анхны юанийн бонд гэдгээрээ онцлог бөгөөд жилийн 10.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай. Бондын хөрөнгө оруулагчдын 66 хувь нь дэлхийн нэр хүнд бүхий хөрөнгийн удирдлагын компаниуд, 8 хувь нь банк, санхүүгийн байгууллагууд, 26 хувь нь хувийн банкууд байна. | |
2014.12 | Монголын хөрөнгийн биржийн арилжааны 20 хувийг гүйцэтгэв | 2014 онд Монголын хөрөнгийн бирж дээр 16.8 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь нийт арилжааны 20 хувийг эзэлж, арилжааны дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэв. | |
2014.12 | Монголын хөрөнгийн биржээс “Шилдэг үнэт цаасны компани” өргөмжлөл хүртэв | Монгол улсын хөрөнгийн зах зээл дээр үзүүлж буй мэргэжлийн зуучлалын үйлчилгээ, Засгийн Газрын үнэт цаасны арилжааны үнийн дүнгийн хэмжээгээр нийт гишүүн үнэт цаасны комданиудыг тэргүүлсэн тул Монголын хөрөнгийн биржийн 2014 оны шилдэг үнэт цаасны компаниар өргөмжлөв. | |
2015.05 | Худалдаа, хөгжлийн банкны олон улсад гаргасан бондыг хамтран зохион байгуулав | Худалдаа, хөгжлийн банкны 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргах ажлыг нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус бонд нь жилийн 9.375 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бөгөөд бондын хөрөнгө оруулагчдын 90 хувь нь дэлхийн нэр хүнд бүхий хөрөнгийн удирдлагын компаниуд, 5 хувь нь дэлхийн томоохон банкууд, 5 хувь нь бусад санхүүгийн байгууллагууд байна. | |
2015.06 | Монгол улсын Засгийн газрын олон улсад гаргасан анхны юанийн бондыг хамтран зохион байгуулав | Монгол Улсын Засгийн Газрын олон улсын зах зээлд гаргасан анхны юанийн бонд буюу 1.0 тэрбум юанийн бонд гаргах ажлыг нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус бонд нь жилийн 7.5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бөгөөд дим сам бондын зах зээл буюу юаниар илэрхийлэгдсэн бондын олон улсын зах зээлд бондоо арилжаалсан хоёрдах улс болсноороо онцлог юм. | |
2015.12 | Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO-г зохион байгуулав | Монголын хөрөнгийн биржийн түүхэн дэх хамгийн том IPO болох “МИК Холдинг” ХК-ийн 37.3 тэрбум төгрөгийн дүн бүхий хувьцааг нээлттэй зах зээлд гаргах ажлыг амжилттай зохион байгуулав. Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах их үйлсийн аянд томоохон үүргийг гүйцэтгэж буй “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа олон нийтэд арилжсан нь хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ хуудас боллоо. | |
2015.12 | Монголын хөрөнгийн биржийн арилжааны 21 хувийг гүйцэтгэв | 2015 онд Монголын хөрөнгийн бирж дээр 124.9 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь нийт арилжааны 21 хувийг эзэлж, арилжааны дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэв. | |
2016.04 | Монгол улсын Засгийн газрын олон улсад гаргасан бондыг хамтран зохион байгуулав | Монгол улсын Засгийн газрын 5 тэрбум ам.долларын Глобал дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд 500.0 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргах ажлыг нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тус бонд нь жилийн 10.875 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай бөгөөд Монгол улсын Засгийн газраас олон улсад гаргасан гуравдах бонд юм. | |
2016.12 | Монголын хөрөнгийн биржийн арилжааны 15 хувийг гүйцэтгэв | 2016 онд Монголын хөрөнгийн бирж дээр 63.0 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь нийт арилжааны 15 хувийг эзэлж, арилжааны дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгдэв. | |
2017.12 | Монголын хөрөнгийн биржийн хувьцааны арилжааны 49.4 хувийг гүйцэтгэв | 2017 онд Монголын хөрөнгийн бирж дээр 89.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд тухайн онд хувьцааны арилжааны 49.4 хувийг эзэлж, хувьцааны арилжааны дүнгээр тэргүүлэв. |