{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
Түгээмэл асуулт хариулт
  • Үнэт цаасны компани гэж юу вэ?

    Үнэт цаасны компани (ҮЦК) нь брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх болон андеррайтерийн үйл ажиллагааны аль нэгийг, эсхүл хавсран эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.

    Брокерийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий ҮЦК нь харилцагчийн нэрийн өмнөөс, түүний даалгавраар арилжаанд оролцдог буюу хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход нь зуучилдаг байгууллага юм. Харин дилерийн үйл ажиллагаа нь өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцдог.

    Хөрөнгө оруулалтын зөвлөх нь үнэт цаас гаргагчийн нийтэд танилцуулагдсан мэдээлэл дээр үндэслэн судалгаа, шинжилгээ хийх, харилцагчид үнэт цаас худалдах, худалдан авах талаар мэргэжлийн зөвлөгөөг өгдөг бол андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр үнэт цаасыг нийтэд санал болгон гаргахад мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

    Үйлчлүүлдэг үнэт цаасны компаниа сольж болох уу?

    Та өөр өөр үнэт цаасны компанид данс нээлгэн арилжаанд оролцох боломжтой. Мөн нэг үнэт цаасны компаниас нөгөө үнэт цаасны компани руу үнэт цаасны үлдэгдлээ шилжүүлэх бүрэн боломжтой бөгөөд үүний тулд шилжүүлэх гэж буй үнэт цаасны компанидаа хандан хүсэлтээ гаргана.

  • Үнэт цаасны дансаа хэрхэн нээлгэх вэ?

    Та үйлчлүүлэхээр сонгосон үнэт цаасны компани дээр бичиг баримттайгаа өөрийн биеээр очиж  дансаа нээлгэнэ. Үнэт цаасны данс нээлгэхэд бүрдүүлэх материалтай энд дарж танилцана уу.

    Гадаадаас дансаа нээлгэж болох уу?

    Та үнэт цаасны компани дээр өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол гуравдагч этгээдэд итгэмжлэл олгон дансаа нээж болно. Мөн шаардлагатай баримт бичгүүдийг тухайн улс дах Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар эсхүл апостиль гэрчилгээгээр баталгаажуулан компанид илгээн дансаа нээлгэж болно.

    Төлбөр тооцооны дундын данс гэж юу вэ?

    Үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог хийх зорилгоор клиринг банкинд харилцагчийн нэр дээр нээгдсэн хамтран эзэмших дундын дансыг хэлнэ. Өөрөөр хэлбэр харилцагч нь үнэт цаас худалдан авах мөнгөн хөрөнгөө байршуулах, худалдсан үнэт цаасны төлбөр нь орж ирэх мөнгөн хөрөнгийн данс юм.

  • Арилжаанд оролцох захиалгаа хэрхэн өгөх вэ?

    Та үнэт цаасны арилжаанд оролцох захиалгаа өгөхдөө өөрийн биеэр бичиг баримттайгаа компанийн арилжааны танхимд хүрэлцэн ирэх, бүртгэлтэй утсаар өгөх эсхүл онлайн үйлчилгээг ашиглан захиалгаа өгөх боломжтой.

    Арилжааны шимтгэл гэж юу вэ?

    Арилжааны шимтгэл нь таны үнэт цаас худалдах, худалдан авахаар хийгдэж буй арилжааны үнийн дүн тус бүрээс авагдах шимтгэл бөгөөд тус шимтгэлд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Арилжааны төлбөр тооцоо ХХК болон үнэт цаасны компанийн шимтгэлүүд багтсан байдаг.

    Арилжаа хийсэн өдөр үнэт цаасны төлбөр тооцоо хийгдэхгүй байгаа нь ямар учиртай вэ?

    Монголын хөрөнгийн биржийн арилжааны төлбөр тооцоо нь Т+1 горимоор явагдаж байгаа бөгөөд энэ нь таны үнэт цаас худалдан авсан төлбөр арилжаа хийгдсэн өдрөөс хойш ажлын 1 өдрийн дараа таны данснаас хасагдах, үнэт цаас худалдсан бол 1 өдрийн дараа таны дансанд төлбөр нь шилжин орж ирнэ гэсэн үг юм.

  • Онлайн үйлчилгээ гэж юу вэ?

    Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд шууд холболт хийгдсэн онлайн арилжааны систем юм. Харилцагч та манай байгууллагын онлайн үйлчилгээний хэрэглэгч болсноор үнэт цаасны болон төлбөр тооцооны дундын дансны үлдэгдэл, хуулгаа гарган дансаа хянах, дансны шинжилгээ хийх, үнэт цаас худалдах, худалдан авах арилжааны захиалга өгөх, төлбөр тооцооны дундын данснаас зарлагын гүйлгээ хийх буюу мөнгө хүсэх өргөдөл илгээх, нэмэлт үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлт илгээх, үнэт цаасны үнэ ханшийн график шинжилгээ, зах зээлийн судалгааг харах зэрэг олон үйлчилгээг онлайнаар авах боломжтой болно.

    Онлайн үйлчилгээнд яаж бүртгүүлэх вэ?

    Та компанид өөрийн биеэр ирж онлайн үйлчилгээ авах хүсэлтээ гаргана. Хэрэв та онлайн үйлчилгээний энгийн эрхтэй бол арилжааны эрх авах хүсэлтээ онлайнаар гаргах боломжтой.

    Онлайн үйлчилгээний хугацаа дууссан бол яаж сунгуулах вэ?

    Таны онлайн үйлчилгээний хугацаа дууссан бол эрхээ сунгуулах хүсэлтээ компанид өөрийн биеэр хандан гаргах эсхүл онлайнаар нэмэлт үйлчилгээний төлбөрийг шилжүүлэн, эрхээ сунгуулах боломжтой. 

    Онлайн үйлчилгээний эрхээ хаалгасан бол яаж сэргээлгэх вэ?

    Та онлайн арилжааны системд нэвтрэхдээ нууц үгээ 3 удаа буруу оруулбал үйлчилгээ эрх хаагдах бөгөөд энэ тохиолдолд бол компанид бүртгэлтэй өөрийн утаснаас 7010 0261, 7010 0263 дугаар луу залган эсвэл info@tdbcapital.mn хаягаар холбогдон нууц үгний эрхээ сэргээлгэх боломжтой. Мөн манай компани өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж эрхээ сэргээлгэж болно.

    Онлайн үйлчилгээний нууц үгээ мартсан бол яаж вэ?

    Та онлайн арилжааны системийн “Нэвтрэх” хэсгийн “Нууц үг мартсан” сонголтыг сонгон нэвтрэх нэр болон баталгаажуулах кодыг оруулан өөрийн и-мэйл хаягруу шинээр нууц үг үүсгэн авах боломжтой. И-мэйлээр ирсэн нууц үгээр нэвтрэн орсны дараа нууц үгээ солихдоо шинээр үүсгэх нууц үг нь 8 ба түүнээс дээш тэмдэгтийн урттай үсэг, тоо болон том, жижиг үсэг оруулсан байх шаардлагатай.

Түгээмэл асуултууд
Зөвлөгөө авах

Та үнэт цаас гаргах болон компанийг өөрчлөн байгуулах, корпорацийн санхүүжилтийн талаар зөвлөгөө авах бол дараах формыг бөглөж илгээнэ үү.

Хуваалцах