{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭ

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭ


Дотоодын зах зээлд: 

МУ-ын хэмжээнд 2022 оны 5-р сарын байдлаар бүртгэлтэй 452 цахилгаан тээврийн хэрэгсэл байдаг болохыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. ЭКО буюу 100% цахилгаан хөдөлгүүртэй машины улсын дугаарыг манайд ногоон өнгөөр ялгасан байдаг. Харин уул уурхайн салбарт одоогийн байдлаар цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ ховор байна. Ирээдүйд ашиглалт нэмэгдэх нь тодорхой боловч дэлхийн зах зээлд аль хэдийнээ цахилгаан тээврийн хэрэгслийг хэрэгцээ өндөр болжээ.

Дэлхийн зах зээлд: 

Цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт 2021 онд өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгдэж, 6.6 саяд хүрсэн байна. 2012 онд нийтдээ 120,000 цахилгаан машин зарагдсан бол 2021 оны байдлаар долоо хоногт үүнээс ч илүүг борлуулдаг боллоо. Одоогийн байдлаар автомашины борлуулалтын ойролцоогоор 10% нь цахилгаан хөдөлгүүртэй байсан нь 2019 оны зах зээлд эзлэх хувь хэмжээнээс 4 дахин өсөв.

Уул уурхайн салбарт: 

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА)-ийн зарласан амлалтуудын нэг бол 2030 онд дэлхийн хэмжээнд бүх төрлийн (хоёр болон гурван дугуйт тээврийн хэрэгслээс бусад) борлуулагдсан тээврийн хэрэгслийн 30%-ийг цахилгаан тээврийн хэрэгсэл эзлэх болно хэмээн таамагласан. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой уул уурхайн салбарт ч цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах зорилт тавьсан. Одоогийн байдлаар Австрали, Чили, Бүгд Найрамдах Ардчилсан Конго зэрэг байгалийн баялаг ихтэй орнуудад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэгцээ чухал болохоор уул уурхайн салбартаа өргөн ашиглахаар төлөвлөж байна. Ер нь ашигт малтмалын хайгуул болон олборлолтод цахилгаан тээврийн хэрэгсэл хэрэгцээтэй болохыг судлаачид онцлон тэмдэглэв. Тухайлбал ОУЭА-ийн таамаглалаар ашигт малтмалын олборлолтод цахилгаан тээврийн хэрэгслийн эрэлт 2030 он гэхэд 3 дахин нэмэгдэх болно гэнэ. Уул уурхайн гол түүхий эдийн үнэ өндөр байгаа хүндхэн цаг үед катодын химийн бодисууд өөрчлөгдөх боломжтой. Жишээлбэл, литийн төмрийн фосфатын химийн найрлагад никель, кобальт шаардлагагүй болсноор эрчим хүчний нягтрал багатай болох юм. Цахилгаан тээврийн хэрэгслийг ашигт малтмалын олборлолтод ашигласнаар уул уурхайн салбарын зардлыг үл мэдэгдэхүйц дүнгээр бууруулах боломжтой байна.

2021 онд цахилгаан тээврийн хэрэгсэлд зарцуулсан хэрэглэгчдийн болон засгийн газрын зардал 2 дахин өссөн нь БНХАУ болон Европын орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлттэй шууд холбоотой юм. Учир нь тэд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг үл анзааран үйлдвэрлэлийн хэмжээг эрчимтэй нэмэгдүүлээд байна. Цахилгаан тээврийн хэрэгслийн нийт зардал 280 тэрбум ам.долларт хүрсэн ч засгийн газрын зардлын эзлэх хувь жилээс жилд буурсан болохыг анзаарах хэрэгтэй. БНХАУ нь уул уурхайн салбарт цахилгаан хүнд даацын ачааны машиныг ашигласан нь 2021 онд хэрэглээний зардлыг нэмэгдүүлжээ.

Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хурдасгах 5 зөвлөмж

  • Төрийн дэмжлэг: Утаа бага ялгаруулдаг эсвэл цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахад татвар авахгүй ба үйлдвэрлэгчдэд төрөөс татаас олгох.
  • Уул уурхайн салбарын ашиглалт: Уул уурхайн өрмийн машин, хүнд даацын ачааны машин болон ашигт малтмал олборлолтод ашиглах тээврийн хэрэгсэлд цахилгаан тээврийн хэрэгслийн загваруудыг нэмэгдүүлэх.
  • Өртөг: Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагтай орнууд тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн өртгийг бууруулах боломжтой.
  • Цэнэглэх дэд бүтэц: Автомашины дэд бүтэц, ухаалаг сүлжээг өргөжүүлэх сүлжээг тогтвортой байлгахад хангалттай хэмжээний цахилгаан машин байх хүртэл олон нийтэд ашиглах боломжтой цэнэглэх дэд бүтцийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Засгийн газрын төсвийн бодлого, дэмжлэгээр дамжуулан цэнэглэх станцуудыг барих шаардлагатай.
  • Хамтын ажиллагаа: Байгаль орчин, нийгмийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд үйлдвэрлэгч болон хэрэглэгч орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Source: IEA. All Rights Reserved

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news