{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
2018 ОН: ХЯТАД ГАН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ 30 САЯ ТОННООР ТАНАНА
Түүхий эдийн зах зээл

2018 ОН: ХЯТАД ГАН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ 30 САЯ ТОННООР ТАНАНА


Хятадын Засгийн газраас 2018 онд дотоодын гангийн үйлдвэрлэлээ 30 сая тонн, нүүрсний үйлдвэрлэлийг 150 сая тонноор тус тус танахаар төлөвлөж байна. Энэхүү төлөвлөгөө нь тус улсын  агаарын бохирдлыг бууруулах зорилтоос гадна хүнд үйлдвэрийн илүүдэл хүчин чадлыг танах, хуучирсан үйлдвэрүүдийг хаах бодлогын хүрээнд хийгдэж байгаа юм. Өнгөрсөн онд Хятад улс нь гангийн үйлдвэрлэлээ 50 сая тонн, нүүрснийхийг 150 сая тонноор танасан юм.  

Хэдийгээр Хятадын Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилтыг 2013 оноос дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа ч сүүлийн таван жилд анх удаа тус улсын нүүрсний хэрэглээ өсчээ. Тодруулбал, 2017 онд нүүрсний дотоодын хэрэглээ 0.4%-иар өссөнийг тус улсын Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна. Энэхүү өсөлт нь 2017 оны аравдугаар сард зохион байгуулагдсан Коммунист намын XIX хуралтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Хятадын Засгийн газраас агаарын бохирдолтой тэмцэх зорилтыг өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хүнд үйлдвэрийн салбар дахь шинэчлэлийн зорилт, хэрэгжилтийн явцын талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян өнөөдөр нээгдсэн Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр илтгэл тавьсан юм.    


Эх сурвалж: MongolianMiningJournal.com 

  


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news