2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ АЖЛЫН ӨДРИЙГ 02 ДУГААР САРЫН 02-НЫ БЯМБА ГАРАГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 08-ны Баасан гаригийн ажлын өдрийг 02 дугаар сарын 02-ны өдрийн Бямба гаригт шилжүүлэхээр болсон байна. Иймээс Монголын хөрөнгийн бирж нь 02 дугаар сарын 02-ны өдрийн үнэт цаасны арилжааг ердийн ажлын өдрийн хуваарийн дагуу зохион байгуулж, 02 дугаар сарын 08-ны Баасан гаригт амарна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Бусад мэдээ