{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
2024 ОНД ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН ТАЛ ХУВЬ НЬ СОНГУУЛЬ ӨГНӨ

2024 ОНД ДЭЛХИЙН НИЙТ ХҮН АМЫН ТАЛ ХУВЬ НЬ СОНГУУЛЬ ӨГНӨ


2024 онд 76 улс орны сонгууль болж дэлхийн нийт хүн амын тал хувь нь буюу 4.2 тэрбум хүн сонгууль өгөх хүлээлттэй байна. Хэрэв шинжээчдийн тооцооллын дагуу 4.2 тэрбум хүн сонгууль өгвөл энэ нь түүхэн дээд үзүүлэлт болохоор байна. Томоохон хөрөнгө оруулалтын сангууд сонгуультай холбоотой геополитикийн эрсдэлийг харгалзан үзэж буй хэдий ч хөрөнгийн зах зээлд том нөлөө үзүүлэхгүй гэдэгтэй санал нэгдэж байна.

Учир нь сонгуулийн үр дүнгээс үл хамааран төсвийн зардал өндөр хэвээр хадгалагдах учир хөрөнгийн зах зээлд том нөлөө гарахуйц өөрчлөлт орохгүй гэж үзжээ. Сонгуулийн жилд зах зээл дэх эрэлт өндөр байх төлөвтэй байгаа тул АНУ-ын инфляцын түвшин, Монгол улсын инфляцын түвшин зорилтот түвшнүүд рүүгээ хүрч буурахад дарамт учруулахаар байна. Үүний нөлөөг харгалзан үзэж төв банкнууд бодлогын хүүгээ өндөр түвшинд удаан хугацаанд хадгалах төсөөлөлтэй байгаа гэж бид бодож байна.

Өнгөрөгч 7 хоногт Канадын төв банк болон Европын төв банк нар бодлогын хүүгээ Ковид цар тахлаас хойш анх удаа тус тус бууруулсан. Энэ 7 хоногт Холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн шийдвэрээ гаргах ба бодлогын хүүг 5.25%-5.50%-д хэвээр хадгалах магадлал хамгийн өндөр байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news