{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР

АМ.ДОЛЛАРЫН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР


Ам.долларын худалдан авах чадвар сүүлийн 2 жил гаруй хугацааны хамгийн дээд түвшиндээ хүрлээ. Худалдан авах чадварын өсөлтөд Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) мөнгөний хумих бодлого баримталж буй болон ОХУ, Украин хоорондын дайнтай холбоотой ам.долларын эрэлт нэмэгдсэн нь гол нөлөөллүүдийн үзүүлээд байгаа юм.

Энэ Даваа гарагт ам.долларын худалдан авах чадварыг илэрхийлдэг “DXY index” 101.86-д хүрээд байгаа нь 2020 оны 3-р сараас хойших хамгийн дээд түвшин болоод байна. “DXY index” нь Евро, Япон иен, ИБНВУ-ын фунт, Канад доллар, Швед крон болон Швейцар франк гэх 6-н гадаад валютаас бүрдэх сагснаас илэрхийлэгддэг ба үүгээрээ ам.долларын худалдан авах чадварыг бусад валютуудтай хэрхэн харьцаж байгаагаар илэрхийлдэг юм.

Ам.доллар бусад валютуудын эсрэг чангарч байгаагийн адил төгрөгийн эсрэг мөн адил чангараад байгаа билээ. 1 ам.доллар 2021 оны эцсээр 2,849.34 төгрөгтэй тэнцдэг байсан бол 2022 оны 4 сарын 26-ны байдлаар 3,075.42 болон чангараад байна. Ам.доллар чангарч байгаа энэ үед ам.доллароор ашиг олдог гадаад компаниудын хувьцаа эсвэл ам.долларын бонд авах нь хөрөнгө оруулагчдын хувьд зөв сонголт болоод байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news