АНУ-ЫН 12-Р САРЫН ИНФЛЯЦЫН ТҮВШНИЙ ХҮЛЭЭЛТ
АНУ-ын хувьцааны зах зээл дээр арилжааны хэмжээ сүүлийн 4-н 7 хоногийн турш 2022 оны дундаж арилжааны дүнгээсээ доогуур байлаа. Үүний зэрэгцээ S&P 500 индексийн хөдөлгөөн уг хугацаанд 3,760-аас 3,950 орчимд хэлбэлзсээр байгаа нь зах зээл харьцангуй тогтвортой байгааг илэрхийлээд байгаа юм. Харин 1-р сарын 12-ны өдөр буюу өнөөдөр мэдээлэгдэх АНУ-ын 12-р инфляцын түвшин зах зээлд том нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Зах зээл өргөнөөр 12-р сарын инфляцын түвшнийг 6.5%-д хүрч буурна гэх хүлээлттэй байгаа бол томоохон хөрөнгө оруулалтын банкууд инфляцыг 6.4%-д хүрнэ гэх таамаглалтай байна.
12-р сарын АНУ-ын инфляцын түвшин бууралттай байхад эрчим хүчний үнийн бууралт гол нөлөөг үзүүлсэн байх төлөвтэй байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19