{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АНУ-ын 8-р САРЫН ИНФЛЯЦ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЛАА

АНУ-ын 8-р САРЫН ИНФЛЯЦ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЛАА


АНУ-ын 8-р сарын инфляцын түвшин 8.3%-д хүрсэн нь 7-р сарын 8.5%-иас буурсан үзүүлэлт хэдий ч шинжээчдийн хүлээлтээс дээгүүр байлаа. Инфляцын түвшин өндөр байгаад хоол хүнсний жилийн инфляц 11.4%, эрчим хүчний жилийн инфляц (energy) 23.8%-д хүрсэн нь том нөлөөтэй байна. 

Ийнхүү инфляцын түвшин таамаглалаас өндөр гарсан нь 9 сарын 20, 21-ний бодлогын хурлаар Холбооны Нөөцийн Банкийг (ХНБ) бодлогын хүүг 0.75%-иар өсгөх өндөр магадлалтай болгоод байна. (АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2% байдаг.)

Өндөр инфляцын мэдээллээс үүдэлтэй бодлогын хүү өсөх хүлээлт нэмэгдсэн нь хувьцааны зах зээлд сөрөг нөлөө үзүүллээ. Инфляцын мэдээлэл танилцуулагдсаны дараагаар "S&P 500" индексийн нийт компаниудын 99%-ийнх нь хувьцааны ханш буурж, тус индекс өдөрт 4.3%-иар унасан. Мөн АНУ-ын хувьцааны зах зээлийн үнэлгээ 1.6 их наяд ам.доллароор буураад байна.

8-р сарын инфляцыг (жилийн өсөлт) төрлөөр нь авсныг доор үзүүлэв.

Гадна тоног төхөөрөмж, хангамж: 13.1%

Гэр ахуйн хэрэгсэл: 11.7%

Хоол хүнс: 11.4%

Эрүүл мэндийн даатгал: 24.3%

Мал эмнэлгийн үйлчилгээ:10.0%

Тоглоом: 6.9%

Үндсэн орон сууцны түрээс: 6.7%

Хувь хүний арчилгааны бүтээгдэхүүн: 6%

Sources: Bureau of Labor Statistics,Bloomberg

 

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news