{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН ИНФЛЯЦ БОЛОН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ТААМАГЛАЛ

АНУ-ЫН ИНФЛЯЦ БОЛОН БОДЛОГЫН ХҮҮГИЙН ТААМАГЛАЛ


Дараах зурагт бидний тооцоолсон АНУ-ын инфляц болон бодлогын хүүгийн таамаглалыг үзүүллээ.

2022 оны 12-р сард мэдээлэгдсэн АНУ-ын Холбооны нээлттэй зах зээлийн хорооны (FOMC) 2023 оны бодлогын хүүгийн медиан төсөөлөл 5.1% байна. Гэсэн хэдий ч АНУ-ын 1-р сарын инфляц 6.5%-иас 6.4%-д хүрч багаар буурсан мөн 1-р сарын АНУ-ын хувийн хэрэглээний зардлын (PCE) үнийн индекс 0.6%-ийн өсөлттэй гарсан зэргийг харгалзан үзэхэд бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай байна. 

Бидний хувьд АНУ-ын төв банкийг 2023 онд бодлогын хүүгээ оргил үедээ 5.75%-д хүргэнэ гэж таамаглаж байна. Мөн хөдөлмөрийн зах зээлийг хомсдол нь АНУ-ын инфляцын түвшинд дарамт үзүүлэхийг харгалзан үзэж инфляцын түвшнийг 2.0% бус 3.0% гаруй орчимд тогтворжино хэмээн таамаглаж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2023 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ