{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН ИНФЛЯЦЫН ТҮВШИН БОЛОН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭР ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛАГДАНА

АНУ-ЫН ИНФЛЯЦЫН ТҮВШИН БОЛОН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ШИЙДВЭР ӨНӨӨДӨР ТАНИЛЦУУЛАГДАНА


Хөрөнгө оруулагчид өнөөдөр 20:30 цагаас мэдээлэгдэх АНУ-ын 5-р сарын инфляцын түвшин болон шөнийн 2:00 цагт мэдээлэгдэх Холбооны нөөцийн сангийн ээлжит Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад гол анхаарлаа хандуулж байна.

Инфляцын түвшнийг дийлэнх шинжээчид 5-р сард өөрчлөлтгүй буюу 3.4 хувь, суурь инфляцын түвшин буюу хоол, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон инфляцын түвшнийг 3.6 хувиас 3.5 хувь болж буурна гэж таамаглаж байна. 

Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын хувьд бодлогын хүүгээ 5.25 хувь – 5.50 хувийн интервалд хүүгээ хэвээр үлдээх өндөр магадлалтай байна. Бодлого боловсруулагчдын 3-р сарын төсөөллийг харвал энэ удаагийн Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр байсан хэдий ч 3 болон 4-р сарын инфляцын түвшин хүлээлтийн дагуу буураагүй тул бодлогын хүүгээ хэвээр үлдээх магадлал хамгийн өндөр байна.

Мөн бодлого боловсруулагчдын хуралтай зэрэгцэж Холбооны нөөцийн сангийн эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн ирээдүйн төсөөлөл шинэчлэгдэнэ. Үүнд, инфляцын түвшин, ажилгүйдлийн түвшин, бодлогын хүүгийн түвшин, эдийн засгийн өсөлтийн түвшний ирээдүйн төсөөлөл орно.

Бидний хувьд бодлого боловсруулагчид бодлогын хүүгийн түвшнийг 2024 онд 2 удаа бууруулах төсөөлөл гаргаж, 2024 оны медиан хүүгийн түвшин 5.0 хувь дээр тогтоно гэж таамаглаж байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news