{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өсөлт хумигдаж, уналтын эрсдэл арилаагүйг харууллаа

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өсөлт хумигдаж, уналтын эрсдэл арилаагүйг харууллаа


Ерөнхийлөгч Дональд Трамп гадаад худалдааны дайн эхлүүлснээс хойш улс орнуудын эдийн засаг, хөрөнгийн зах зээл асар ихээр савлах болсон билээ.

Харин ойрын хугацаанд АНУ ба дэлхийн томоохон орнууд хэлэлцээрт орж, тарифаа түр хойшлуулах болсноор зах зээл түр амсхийж, буцаад тогтворжих хүлээлт үүсээд байсан.

Гэвч Automatic Data Processing, Inc байгууллагаас 2025 оны 6-р сарын 4-нд нийтэлсэн хөдөлмөрийн зах зээл дэх шинэ ажлын байрны статистикийн үр дүн эдийн засгийн уналтын эрсдэл байсаар байгааг харууллаа.

Тус байгууллагын судалгаагаар АНУ-ын хөдөлмөрийн зах зээл 2025 оныг 186 мянган шинэ ажлын байртай эхлүүлж байсан бол өнгөрөгч 5-р сард ердөө 37 мянган шинэ ажлын байрыг бий болгожээ.

Шинжээчдийн таамаглалаар 5-р сард 110 мянган ажлын байр шинээр нэмэгдэх байсан ч бодит үзүүлэлт нь төсөөллөөс ойролцоогоор 3 дахин бага, өмнөх сараасаа 2 дахин бага гарсан.

Ийнхүү АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өсөлт хумигдсаар байгааг АНУ-ын гадаад худалдааны бодлогын буюу эдийн засгийн тодорхойгүй орчинтой холбон тайлбарлаж байна.

Тарифын хэлэлцээрт ахиц гарсаар байгаа ч тариф бүхэлдээ буурна гэх баталгаа байхгүйн дээр зарим улс орон бүтээгдэхүүн хэдийнээ тарифын нэмэгдсэн өртөгтэй худалдаалсаар байгаа юм.

Үүнээс үүдэж бизнесүүдийн өртөг ихэссэн ба үүний дагуу үнэ нэмэгдсэнээр хэрэглэгчдийн эрэлт буурч, үйлдвэрлэлээ хумих хэрэгцээ үүсэх боллоо.

Харин иргэд талаас авч үзвэл мөн үнэ нэмэгдэж, эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй болсон тул хэрэглээгээ танах болсон байна. 

Эдгээр үйл явдал эдийн засагт сөргөөр нөлөөлж, нийт үйлдвэрлэлийг хумихын зэрэгцээ иргэдийн хэрэглээг багасгах тул эдийн засгийн стагфляц уналт эхлүүлэх аюултай юм.

Шинжээчдийн үзэж буйгаар бизнесүүд тарифын нөхцөл байдал дээрдэхгүй бол өртөг, үнийн өсөлтөөс шалтгаалан ажиллах хүч болон үйлдвэрлэлээ хумина гэж үзэж байна.

Зарим шинжээчид ажиллах хүчний өсөлт саарч, иргэдийн хэрэглээ багасвал эдийн засгийн өсөлтийг дэмжихээр бодлогын хүү буурна гэж таамаглаж буй.

Гэвч Холбооны Нөөцийн Сан ойрын хугацаанд мөнгөний зөөлөн бодлого руу шилжих болоогүй гэдгээ удаа дараалан илэрхийлсэн ба эдийн засгийн тодорхойгүй орчин нөхцөлийг няхуур ажиглах хэрэгтэйг тодотгосоор байгаа юм.

Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

"Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261


Бусад мэдээ