{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
АНУ-ЫН ЗГҮЦ-НЫ ӨГӨӨЖИЙН МУРУЙ ЭРГЭЛЭЭ

АНУ-ЫН ЗГҮЦ-НЫ ӨГӨӨЖИЙН МУРУЙ ЭРГЭЛЭЭ


АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргэсэн байгаа бөгөөд 2 болон 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийн эргэсэн муруйн зөрүү 2000 оноос хойших хамгийн өргөн хэмжээндээ очсон үзүүлэлт болоод байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Богино хугацааны ЗГҮЦ-ны өгөөж өссөнд АНУ-ын 6-р сарын инфляцын түвшин 9.1%-тай гарч, 1981 оноос хойших дээд түвшиндээ хүрсэн болон үйлдвэрлэгчийн үнийн индексийн өөрчлөлт (PPI /MoM/) 6-р сард хүлээлтээс өндөр хэмжээнд байж 1.1%-д хүрсэн (Хүлээлт: 0.8%) нь голлох нөлөөллийг тус тус үзүүлсэн. Учир нь эдгээр тоон үзүүлэлтүүдтэй холбоотой Холбооны Нөөцийн Банкнаас (ХНБ) мөнгөний хумих бодлого баримталж хүүгийн түвшнийг өсгөх хүлээлт зах зээлд үүсээд байгаа юм.

Богино хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж өссөн нь орон сууцны зээлийн хүү (mortgage rates) болон компаниудын зээлийн зардалд нөлөөлж, эдийн засагт том нөлөө үзүүлэх хүлээлтийг нэмэгдүүлээд байгаа бөгөөд хамгийн гол нь өгөөжийн муруйн эргэсэн байгаа нь зах зээл дэх богино хугацааны тодорхойгүй байдал урт хугацаанаас илүү байгааг илэрхийлж, АНУ-ын эдийн засагт хямрал тохиож болзошгүйн нэг дохио болоод байна.

МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19


Бусад мэдээ