{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“АРД КРЕДИТ ББСБ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА


Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн санхүү үйл ажилагааны тайланг олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагааг 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн өнөөдөр 14:00 цагаас компанийн тайлангаа танилцууллаа.

Тайлант хугацаанд “Ард Кредит ББСБ” ХК нь 4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлого олж 548.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд дараах онцлох үр дүнгүүдийг гаргажээ. Үүнд:

  • Нийт хөрөнгө 24.5 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр буюу 31.8 хувиар өссөн;
  • Цэвэр зээлийн багц өмнөх оноос 6.8 тэр бум төгрөгөөр буюу 52 хувиар өсч 19.8 тэрбум төгрөгт хүрсэн;
  • Цахим мөнгөний зөвшөөрлийг Монгол банкнаас авснаас гадна орон нутгийн иргэдэд цахим зээлийг олгож эхлээд байна; 
  • Япон улсын Крауд Кредит сангаас авсан санхүүжилтийг амжилттай эргэн төлсөн байна.

“Ард Кредит ББСБ" ХК-ийн танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news