{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
BARILGA.MN: ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР ИМПОРТЫН ЦЕМЕНТИЙН ХЭМЖЭЭ БУУРСАН

BARILGA.MN: ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР ИМПОРТЫН ЦЕМЕНТИЙН ХЭМЖЭЭ БУУРСАН


Монгол Улс 2015 он хүртэл цементийн эрэлт, хэрэгцээний дийлэнхийг  буюу 56-88 хувийг БНХАУ-аас импортолдог байсан бол 2015 онд цементийн  импортын татварыг нэмэгдүүлж, мөн дотоодын үйлдвэрлэгчдийн тоо  нэмэгдсэнээр импортоор авдаг 

цементийн  хэмжээ 17-25 хувь болтлоо буурсан талаар “Барилга Эм Эн” компани  мэдээлж байна. Ингэснээр жилд гадагшаа урсдаг байсан 14-97 сая ам.доллар  таван сая ам.доллар болтлоо буурчээ. Дотоодын цементийн борлуулалт 2013  онд 12 хувь байсан бол 2017 онд 80 хувьд хүрч өссөн байна. Тухайлбал,  2015 онд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монполимет”  компанийн  “Монцемент” үйлдвэр, 860 сая тонны хүчин чадалтай “Мөнхийн  Баян гал” компанийн цементийн үйлдвэр, мөн 2016 онд жилд нэг сая тонн  цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “МАК” компанийн “Хөх цавын цемент  шохойн үйлдвэр” тус тус ашиглалтад орсноор цементийн хэрэгцээг дотоодын  зах зээлээс хангах нөхцөл нэмэгджээ. 

Монгол  Улсад өөрийн өртөг, үйлдвэрийн хүчин чадлаасаа хамаарч нэг тонн цемент  84-105 мянган төгрөг байдаг тооцоо байдаг. Харин худалдаалах үнийн  тухайд “Барилга Эм Эн”-ийн мэдээлснээр “Монцемент”-ийн цемент  Улаанбаатар хотод тонн нь 160 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол   “МАК” евро цемент 168 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин  Хөтөлийн цемент “Барилгачин групп"-т тонн нь 170 мянган төгрөгөөр  худалдаалагдаж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Бусад мэдээ