{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“БАЯЛАГ СҮМБЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“БАЯЛАГ СҮМБЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


"Баялаг Сүмбэр" ХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 5-р сарын 15-ны өдрийн  19/5-2 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2019 оны  7-р сарын 01-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Хувьцаа эзэмшигчдийн хуралдах тов: 2019.07.01-ний өдрийн 10:00 цагт

Бүртгэх өдөр: 2019.06.06-ны өдөр 

Хуралдах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 хороо, Мандал хотхон, 42-11 тоот

Хурлаар хэлэлцэх асуудал:                                

  1.  Компанийн оноосон нэрийг “Global life technology” болгон өөрчлөх 
  2.  Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, шинэчлэн найруулах  
  3.  Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах 
  4.  Бусад  

Хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Хуралд  биечлэн оролцох боломжгүй тохиолдолд саналаа 2019 оны 6 сарын 28-ны  өдрийн 17:00 цагаас өмнө компанийн байранд ирүүлсэн байна. 

Хувьцаа  эзэмшигчид санал авах хуудас болон хурлын материалтай танилцахдаа   компанийн байранд 2019 оны 5 сарын 23-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд  09:00-17:00 цагийн хооронд  ирнэ үү.

Хурал зохион байгуулах коммис: 9906-9693


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news