{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
“БАЯН-АЛДАР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“БАЯН-АЛДАР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД


Related imageМонголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Баян-Алдар” ХК нь 2018 оны 10-р сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа “Монгорүматрикс Гинко” ХХК-тай нэгдэхээр шийдвэрлэсэн байна.

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүслээ.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах  хүсэлтийг хүлээн авч эхлэх огноо: 2018 оны 12-р сарын 24-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2019 оны 2-р сарын 4-ний өдөр

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 642 төгрөг

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол “Баян-Алдар” ХК  болон харилцдаг үнэт цаасны компанид хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч “Баян-Алдар” ХК : УБ, ЧД, 1-р хороо Аризона төв 12 тоот.

Холбогдох утас: 7011-3980, 8800-8702.


Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news