{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
BI: БНХАУ-Д ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СААРЧ, КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ УНАХ ТӨЛӨВТЭЙ

BI: БНХАУ-Д ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ СААРЧ, КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ УНАХ ТӨЛӨВТЭЙ


2019 онд БНХАУ-д шинээр эхлүүлэх үл хөдлөх хөрөнгө бүтээн байгуулалтын ажил цөөрснөөр гангийн эрэлт буурах төлөвтэй байна. Энэ нь гол түүхий эд болох коксжих нүүрсний ханшид ч сөргөөр нөлөөлөхөөр байгаа ажээ.

“Bloomberg Intelligence”-ийн судалгаагаар макро хүчин зүйлээс гадна БНХАУ-ын Засгийн газрын төлөвлөгөөний тааруу хэрэгжилт гангийн эрэлтийг бууруулж байгаа юм. Тухайлбал, шинэ барилга босгох зорилгоор газар чөлөөлөх ажиллагаа удааширсан байна. БНХАУ-ын хотжилтын төлөвлөгөөнд 2014-2020 онд хотын бүс дэх ядуусын хорооллын барилгыг нурааж шинэ барилга барихаар тусгажээ. Хэдий тийм боловч орон нутгийн захиргаа газар чөлөөлөх ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж чадахгүй байна. Түүнчлэн түр нүүлгэн шилжүүлэх шаардлагатай иргэдэд өгөх халамж, барилгын ажилд татаас олгоход их хэмжээний хөрөнгө шаардах болсон аж. Арилжааны банкнууд энэ чиглэлд зээл олгохоо больсон нь ажлыг удаашруулжээ. Судалгаанд оролцсон шинжээчдийн таамгийг дундажлахад энэ онд коксжих нүүрсний ханш эрэлт буурснаар зургаа орчим хувиар буурч, 178 ам.доллар болох төлөвтэй.

Үүний зэрэгцээ нийлүүлэлт нэмэгдсэнээр 15 сая тонны илүүдэл үүсэх хүлээлттэй байна. Энэтхэг, Бразил болон Зүүн Өмнөд Азид нүүрсний эрэлт өсөж байгаа ч гол худалдан авагч БНХАУ-ын эрэлт буурна гэж шинжээчид тооцоолжээ. Экспорт талдаа Австралийн нийлүүлэлт хамгийн их буюу найман сая тонноор өсөх бол ОХУ-ын экспорт “Mechel” уурхайн гарц нэмэгдсэнээр гурван сая тонноор өсөхөөр байна.

Харин Монголын тухайд хилийн нэвтрүүлэх хүчин чадлын хязгаар нүүрсний экспорт өсөхөд тушаа болно гэж Лондон дахь “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэлээ. Дунд хугацаанд Энэтхэг болон Азийн орнуудын өсөн нэмэгдэх коксжих нүүрсний хэрэгцээний дийлэнхийг ОХУ, Австрали хангахаар байна. “Bloomberg Intelligence”-ийн шинжээчдийн судалснаар Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт 2021 он гэхэд 29 сая тонноор өсөх бол ОХУ-ын экспорт энэ хугацаанд 5-6 сая тонноор өсөхөөр байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news