BI: ОЛОН УЛСАД ЭРСДЭЛ НЭМЭГДСЭНЭЭР ИЕНИЙН ХАНШ ГОЛЛОХ ВАЛЮТУУДЫН ЭСРЭГ ЧАНГАРАХ ТӨЛӨВТЭЙ
Иенийн ханш ам.долларын эсрэг 2018 онд 2.5 хувиар чангарлаа. Ингэснээр "Их 10"-ын улс орнуудын валютууд дундаас хамгийн эерэг үзүүлэлттэйд тооцогдож байна. 2018 онд худалдааны маргаан, Европын улс орнуудын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид найдвартай хөрөнгө оруулалтад тооцогдох иенийг илүү сонирхож байсныг шинжээчид онцоллоо. Энэ хандлага 2019 онд ч үргэлжлэх төлөвтэй гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолж байна. Иенийн ханш сүүлийн гурван жил дараалан жилийн дүнгээр ам.долларын эсрэг чангарч байгаа юм. Шинжээчдийн таамаг 2019 онд биелвэл дөрөв дэх жилдээ ам.долларын эсрэг чангарна.
Эх сурвалж: BloombergTv.mn
Бусад мэдээ