БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ САН БУЮУ "ETF"
Биржээр арилжаалагддаг сан буюу "ETF" нь олон төрлийн хөрөнгийн ангилалд, хялбараар хөрөнгө оруулах боломжийг олгодог санхүүгийн бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний давуу тал нь бага дүнгээр олон төрлийн бүтээгдэхүүн авч эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхэд оршино.
Доорх жишээгээр "S&P 500" индексийн "ETF"-ийн талаар авч үзье.
“S&P 500” индекс нь АНУ-д үйл ажиллагаагаа нээлттэй явуулдаг, хамгийн том 500 компанийг багтаасан индекс билээ. Гэвч бид уг индексийг худалдан авах боломжгүй учир тус 500 компанид хөрөнгө оруулсан "ETF"-ийг буюу "SPY" тэмдэгтэй үнэт цаасыг худалдан авч хөрөнгө оруулах боломжтой. Уг үнэт цаасыг худалдан авснаар таны хөрөнгө оруулалт 500 компанид хөрөнгө оруулсантай тэнцэхүйц хэмжээний гүйцэтгэлтэй байна. Зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн 500 компанийн хувьцааны тодорхой хэсэг нь өсөж байхад, зарим хэсэг нь бууралттай байж болно. Гэсэн хэдий ч "SPY" нь 500 компанийн гүйцэтгэлээс бүрдэж буй тул аль нэг компанийн хувьцаанаас хүлээх эрсдэл бага байна.
МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19