{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БНХАУ, ЭНЭТХЭГИЙН НҮҮРСНИЙ ИМПОРТ ЭНЭ ӨВӨЛ ӨМНӨХ ОНООС ӨСӨХӨӨР БАЙНА

БНХАУ, ЭНЭТХЭГИЙН НҮҮРСНИЙ ИМПОРТ ЭНЭ ӨВӨЛ ӨМНӨХ ОНООС ӨСӨХӨӨР БАЙНА


“Bloomberg”-ийн шинжээчдийн тооцсоноор өвлийн улиралд БНХАУ, Энэтхэгт импортын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээр экспортлогч орнуудад таатай нөхцөл бүрдэхээр байна. Дулааны нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрдэг хүйтний улирлын өмнөхөн БНХАУ-ын Засгийн газраас тэргүүлэх нүүрсний уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт хийжээ. БНХАУ-ын нүүрсний гарцын 83 хувийг бүрдүүлдэг гол уурхайнуудад шалгалт хийснээр олборлолт 5-9 дүгээр сард хэсэгчлэн зогссон байна. 2018 онд БНХАУ-ын нүүрсний импорт өмнөх оноос 10 хувиар өсөж, 300 сая тоннд ойртохоор байна. Харин ирэх жилүүдэд БНХАУ-ын дотоодын нүүрс олборлолт өсөх хандлагатай байгаа аж. 2018-2020 онд жилд ойролцоогоор 300 сая тонн нүүрс олборлох чадалтай, шаардлага хангахгүй уурхайнуудыг хаахаар төлөвлөсөн байна. Хэдий тийм боловч энэ хугацаанд шинээр олборлолт хийх 800 сая тонны зөвшөөрөл олгоод байгаа ажээ. “Bloomberg Intelligence”-ийн тооцоолсноор энэ онд БНХАУ-ын нүүрсний импорт өсөх ч коксжих нүүрсний импорт өмнөх оноос 19 хувиар буурч, 56.4 сая тонн хүрэхээр байна.

Харин Энэтхэгийн Төрийн өмчит “Coal India” компани олборлолтын зорилтоо биелүүлж чадаагүй нь өвлийн хэрэгцээг хангахын тулд импортоо нэмэх шаардлага үүсжээ. 2018 оны III улиралд Энэтхэгийн нүүрсний импорт 2014 оноос хойших дээд түвшинд хүрсэн бөгөөд оны сүүлийн улиралд ч үргэлжлэн өсөхөөр байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын нүүрсний импорт 4.3 сая тонн буюу сүүлийн таван жилийн дээд түвшинд хүрчээ. Энэтхэгт хэд хэдэн том уурхай үйл ажиллагаа явуулж байгаа ч нүүрсний чанар нь муу байгаа тул Индонез, Австралийн коксжих нүүрсний импортод түшиглэж байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 




Бусад мэдээ