"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ МЭДЭГДЭЛ
“Бодь Даатгал” ХК нь анхдагч зах зээлд 35,297,958 ширхэг хүртэлх хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 11,765,986 ширхэг хувьцаанаас доошгүй хувьцааг олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдах бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчдыг байдлаар тодорхойлсон байна.
- Танилцуулгад тусгасны дагуу тогтсон үнэ буюу 113 төгрөгөөр худалдан авч стратегийн хөрөнгө оруулагч болохоор хүсэлт гаргасан;
- Анхдагч зах зээл дээрээс хувьцаа худалдан авах санал нь 200,000,000 төгрөг буюу түүнээс дээш байх;
- МХБ-ийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасны дагуу 6-аас доошгүй сарын хугацаанд үнэт цаасаа тусгаарлуулах үүрэг хүлээсэн хөрөнгө орууулагчдыг стратегийн хөрөнгө оруулагч гэж тооцно.
"Бодь Даатгал" ХК-аас ирүүлсэн албан тоотыг энд дарж харна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Other news