{{headers[selectedLogin]}}


14210 Peace Avenue 19, Sukhbaatar District, 1st khoroo, Ulaanbaatar, Mongolia

Phone number: +976 7010 0261, 976 11 311944
Fax: +976 11 311944
E-mail: info@tdbsecurities.mn
"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

"БОДЬ ДААТГАЛ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГЫН НЭЭЛТТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО


Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Бодь даатгал” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Бодь Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Саруул, “Бодь Даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбаяр, "БиДиСек ҮЦК" ХХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Лхагвадорж, “Транс Банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6232 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

“Бодь Даатгал” ХК нь МХБ-ийн үйл ажиллагаа, ашиг орлого, засаглалаараа тэргүүлэгч компанийн үнэт цаасны бүртгэлийн 1-р ангилалд бүртгэгдсэн бөгөөд  нийт санал болгож буй хувьцааныхаа 60 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр, 20 хувийг нь олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд санал болгон худалдаж, нийт 5.3-5.6 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.

"Бодь даатгал" ХК нь 2014 оноос Франц улсад төвтэй эрүүл мэндийн даатгалаар дэлхийд тэргүүлэгч АХА групптэй давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгуудаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэж байна.

Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2020 оны 5-р сарын 25-наас 6-р сарын 08-ны өдрүүдэд 08:30-16:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. 

"Бодь Даатгал" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг Эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Suggested news
WEEKLY MARKET UPDATE 2020.12.07 - 12.11

Share
Other news