{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 7010 0261, 976 11 311944
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbsecurities.mn
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.11 - 2022.07.15

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.07.11 - 2022.07.15


МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

/Жич: Өнгөрөгч 7 хоног нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул 7-р сарын 4-ний өдрөөс 8-ны өдрүүдийн тоон мэдээг ашиглав./

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,181 ширхэг бондыг нийт 960.55 сая төгрөгөөр өнгөрөгч 7 хоногт арилжаалсан. 

Хүснэгт 1: 2022.07.04-2022.07.08-ны өдрүүдэд арилжаалагдсан компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа

Өдөр
Үнэт цаасны нэр
Арилжсан ширхэг
Үнийн дүн
Дээд
Доод
1
2022.07.04-2022.07.08
ETTD-BD-10/04/23-C0011-6.8
                     3,000
         942,690,000
  314,230
  314,230
ETTM-BD-10/04/23-C0010-10
                          71
             6,941,000
    98,000
    90,000
LNBD-BD-02/07/23-C0014-14
                        110
           10,921,900
    99,290
    99,290
НИЙТ
                     3,181
         960,552,900
 
 

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ

Биржийн бус зах зээлийн 2022 оны 07-р сарын 04-ны өдрөөс 07-р сарын 08-ны өдрийн хооронд төгрөгийн 29 өрийн хэрэгслийн 206,764 ширхэг үнэт цаас, нийт 56,251,817,619 төгрөгөөр арилжаалагдлаа. Үүнээс анхдагч зах зээлд 13 өрийн хэрэгслийн 187,080 ширхэг үнэт цаас арилжаалагдаж, 51,306,793,160 төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Хоёрдогч зах зээлд 16 өрийн хэрэгслийн нийт 19,684 ширхэг үнэт цаасны 4,945,024,459.29 төгрөгийн арилжаа явагдсан байна. Мөн хоёрдогч зах зээлд ам долларын бонд 38 ширхэг, 3,804 ам.доллараар арилжаалагдлаа.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Зураг 1: АНУ-ын ЗГҮЦ-ны өгөөжийн муруй

  1. Хямралын дохио хэмээн яригддаг АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөжийн муруй эргэлээ. ЗГҮЦ-ны 2 болон 10 жилийн хугацаатай өгөөжийн эргэсэн муруйн хэмжээ 2000 оноос хойших хамгийн өргөн хэмжээндээ очсон байна. Энэ нь зах зээлд урт хугацаанаас илүү богино хугацааны тодорхойгүй байдал өндөр байгааг илэрхийлээд байна. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Бодлогын хүүгийн өсгөх хүлээлт зах зээлд багассантай холбоотой Евро бүсийн бондын өгөөж буурсан.(ИБНВУ-ын ЗГҮЦ-ны өгөөж Евро бүсийн бондын өгөөжийн өргөнөөр илэрхийлдэг.)
  3. Японы төв банкны ерөнхийлөгч мөнгөний тэлэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлах болохыг мэдэгдсэн нь Япон улсын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөжийг 0.23%-д (Түүний өмнөх 7 хоногт 0.24% байсан.) хүрч буурахад нөлөөлсөн. 
  4. БНХАУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногийн өмнөх 2.858%-аас 2.808% болж буурсан. 

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ МОНГОЛ БОНДУУД

Хүснэгт 2: Олон улсын зах зээл дээрх Монгол бондуудын өгөөж

Бонд
Валют
Купон
Өгөөж
Дуусах хугацаа
Хэмжээ
1
Mongol 2024 (Хуралдай)
USD
8.750%
10.691%
03/09/24
$600,000,000.00
2
Mongol 2023 (Гэрэгэ)
USD
5.625%
10.994%
05/01/23
$800,000,000.00
3
Mongol 2022 (Чингис)
USD
5.125%
8.243%
12/05/22
$1,000,000,000.00
4
DBM’ 23 (Самурай)
JPY
1.520%
0.017%
12/25/23
¥300,000,000.00
5
Mongol 2026 (Номад)
USD
5.125%
9.648%
04/07/26
$600,000,000.00
6
MGMTGE' 2024
USD
8.850%
21.514%
02/08/24
$250,000,000.00
7
MMC' 2024
USD
9.250%
38.720%
04/15/24
$440,000,000.00
8
Mongol 2027
USD
3.500%
9.458%
07/07/27
$500,000,000.00
9
Mongol 2031
USD
4.450%
9.168%
07/07/31
$500,000,000.00
10
DBM’ 2023
USD
7.250%
N/A
10/23/23
$500,000,000.00



МЭДЭГДЭЛ: Энэхүү хэвлэл /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн анхны эх сурвалжийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2022 © Ти Ди Би Секьюритис ҮЦК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19



Бусад мэдээ